Уншиж байна...

Уншиж байна...

Унасан ч, боссон ч начны зангараг хэвээрээ
Тоонот хоймор 

Унасан ч, боссон ч начны зангараг хэвээрээ

Oyuk Oyuk
3 сарын 13, 2023

Г.ГАНЧИМЭГ

“Хоймор” булангийнхаа энэ дугаарын зочноор алдаж, онож явсан “Эр бор харцага”-уудын нэг, Монгол Улсын начин Лхайсүрэнгийн Цэвээнийг урьсан юм.  

Л.ЦЭВЭЭН, ЧОНО ХОЁР АДИЛХАН

вс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын начин Л.Цэвээн саяхан нутагтаа очиж, төрсөн бууцандаа хөрвөөгөөд ирчихсэн, сэтгэл санаа ханагар сайхан байхад нь уулзав. Зэсүүгийн ам гэдгийн баруун хөвөөнд 1957 оны хавар буюу гуравдугаар сард Лхайсүрэн гэдэг хүний хоёрдугаар хүү болон эхээс мэндэлж, хүний орчлонд ирснээ зарлан дуугаа хадаажээ. Харин албан ёсны бичиг баримт дээр нь төрсөн сар өдрийг 10 дугаар сарын 1 гэж бичдэг аж. Бага нас нь аав ээжийнхээ гар дээр малчин түмний хүүхдүүдийн л адил борогшуу өсч, Тэс суманд наймдугаар анги төгсөөд хойд хөрш рүү Цэргийн сургуульд сурахаар эрдмийн аянд морджээ. Бага залуу насны дийлэнх нь барилга дээр, бас дутахааргүй нь алтан шар замд жолоо мушгисан шигээ, үлдсэн нь их спортын заал, зүлэг ногоон дэвжээн дээр л өнгөрсөн байх юм. 

Дээр үед манай, танай гэхгүй настай хүмүүс л хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлдэг байсан тул өөрөөсөө ахмад хүнээс их айдаг байж. “Хүнээс айна гэдэг ухамсарын хэмжээ шүү дээ” хэмээн ярих тэрбээр бидний төрж өссөн орчин ийм л байсан даа хэмээн тэртээх он жилүүдийг дурсав. Ээж нь түүнийг зургаан настай байхад доод талын дүүг нь гаргах гэж байгаад төрөхийн хүндрэлээр бурхан болж, өнчрөл хагацлыг эрт үзжээ. Оонын хоёр эвэр шиг торойгоод үлдсэн хөвгүүдээ хүн болгох гэж чармайсаар аав нь дөрвөн жилийн дараа дахин хүнтэй суусан байна. Төрүүлээгүй ч гэлээ төрүүлсний дайтай хайрлаж асран хүн хийсэн болохоор хойд ээж гэж боддоггүй, ээж л гэж бодож явдаг. Аавтай нь 30 гаруй жил ханилан аж амьдралаа ухаалаг сайхан залж авч явахын зэрэгцээ үр хүүхдээ хүний дайтай хүн болгон өсгөхөд бүхий л хүч чадлаа дайчлан явсан даа, миний сайхан ээж хэмээн дурсав.  

Нийтлэлийн маань баатар сургуульд байхдаа барилдаж байгаагүй. Их л сахилгагүй хүүхэд байж. Дээд, доод анги гэж ялгалгүй нударга зөрүүлчихдэг, барагтай бол бууж өгдөггүй хор шартай хүү байсан аж. Нэг хүнтэй бүр долоон өдөр дараалан зодолдож байсан удаатай гэнэ. Ялагдахыг ерөөсөө хүсдэггүй. Зодуулчихаад л маргааш нь эргэж очоод зодолдоод байж.  

Ингэсээр байгаад тэнцэхийн үед хамгийн сүүлд нь гар бариад салцгаажээ. 

Анх 1973 онд нийслэлд ирэхдээ зурагт гээч зүйлийг үзээгүй л явж. Оройны мэдээ зурагтаар гарч байв. Нэвтрүүлэгч үзэгчид руугаа л харж ярина шүү дээ. Гэтэл баруун хязгаараас ирсэн хоёр тэрсхэн хүү “Наадах чинь биднийг хараад байна” гээд буусан айлаасаа гарч зугатааж байсан хөгжилтэй явдал бий. Тэр хоёр хүүгийн нэг нь Л.Цэвээн. Мэдэхгүй юмнаасаа айж байсан хөвгүүд хойно, Орост хоёр жил болохдоо бага зэргийн талхны хэлтэй, трактор комбайн барьдаг болсон төдийгүй Цэргийн Ерөнхий сургуульд орж офицер болоод иржээ. Ах дүү цөөхөн ч үзэж туулсан нь их, бага балчир насныхаа амаргүй он жилүүдийн тухайд Л.Цэвээн начин “Багадаа ээжээсээ өнчирч хоцорсон хүн чинь өөрийнхөө эр бяр, ид хаваар л хоолоо олж иддэг. Миний аав тоглоомд дуртай хүн байлаа. Аятайхан цайтай, хөзөртэй газарт бол хэд хоног тухалж суугаад тоглочихно шүү дээ. Тиймээс л Цэвээн, чоно хоёр адилхан байгаа юм шүү дээ” хэмээн өөрөө өөрийгөө тодорхойлчихов. 

БЯР НЬ АМТАГДСАН 1987 ОН 

Ерөнхий сургууль төгсч ирсэн офицерт тэр үед засгаас таван ханатай гэр өгнө. Үе тэнгийн нутгийн цэргүүд, найз нөхдөөс нь “Алдар”, “Хүч” нийгэмлэгийн улсын шигшээд барилддаг байж. Одоо бол улс, аймгийн цолонд хүрсэн том том бөхчүүд. Тэдэнтэйгээ л хамт тэр гэртээ амьдарна. Тухайн үед аварга, заан болно гэж нутгийн ард түмэн нь ойлгодоггүй байсан юм болов уу даа. Байх айлгүй гээд л Л.Цэвээнийд байдаг байж. Журмын сайхан нөхөдтэйгээ гурван жил хамт амьдарчээ. Одоо зарим нь Ардын багш болж, зарим нь алс холын аяндаа эргэж ирэхээргүй мордож дээ. 

Тэр л үеэс нэг нь шуудаг, нөгөөдөх нь далбаа өгөөд Л.Цэвээн андыгаа барилдуулж эхлэн “Алдар”-ын залуу бөх болгоотохож. Эхний хоёр жил заалны барилдаанд аварга, арслан, заануудын аманд унаастай. Сүүлдээ халгаж, “Больдог ч юм бил үү” гэж бодож явсан үе ч бий. Увс руу тээвэрт яваад улсын наадамдаа зодоглолгүй өнжиж байсан үе ч бий. 

Харин Бүх ард түмний VIII спартакадад чөлөөт бөхөөр дөрөвт, улсын баяр наадамдаа чигээрээ сайхан тав давж, Улсын начны болзол хангаж, ёстой нөгөө бяр амтагдсан жил нь 1987 оны зун. Сонгины амралтад 10-аад хоног бэлтгэл хангажээ. Тэр нь их хэрэг болсон байна. Наадмын өмнө тэр үедээ начин цолтой байсан О.Балжинням аваргынд хоночихоод өглөө босоод хартал том өрөөндөө барлачихсан цагаан бурханы өмнө ном уншиж байгаа харагдаж. “Цэвээн ээ, зодог шуудгаа аваад ир. Сайн ламынх юм аа” гэсэн байна. Зодог шуудгаа ч авч очоод ариулж аваад гарчээ. О.Балжинням аваргыг бурханы номтой гэдгийг нь тэр үед л тэгж мэдсэн түүхтэй. Сэтгэл санаа хийгээд чадах мэдэхээрээ ийнхүү дэмжсэнд О.Балжинням аваргадаа одоо ч баярлаж явдаг байна. 

Тэр жил Увсын гурван залуу бөх начин цолны болзол хангасан сайхан барилдаан үзүүлж, дэнж хотойтол дэлгэр сайхан нааджээ. 

АХУЙ АМЬДРАЛЫН ААР СААР ХИЙГЭЭД ЭНЭ ХОРВООГИЙН ЭРЭЭН БАРААНААС

Улсын начин Л.Цэвээнийх дөрвөн хүүхэд төрүүлж өсгөснөөс одоо хоёр охин, нэг хүү өрх гэр тусгаарлан сайхан амьдарч явна. Хадам талынхаа зургаан оюутныг гэртээ суулгаж, өөрийнхөө хүүхдүүдтэй нийлүүлээд 10 гаруй амыг олсон зөөснөөрөө тэжээж тэтгэж, үймж шуугьж явсан нь өчигдөрхөн мэт санаанд тодхон. Хүний, өөрийн хүүхдүүдийг өлсгөчих вий, дааруулчих вий гээд зүтгэж явсан эрийн хуйх, эцэг хүн билээ. Ганц хээр морь, саалийн хэдэн малтай айлд хүргэн болж очсон нь үнэн ч олон сайхан баз нарынхаа найр хуримыг хийж өгч явсан үе ч бий. Гэлээ гээд сая Увс ороод ирэхэд нэг нь ч ирж уулзсангүй, хэн нь ч утсаар ярьсангүйд сэтгэл жаахан гонсгор байгаа бололтой сууна билээ.

эр олноос хүний өөрийн ялгаагүй нэг ч нь утсаар ч болох нь ээ мэнд мэдээгүйд жаахан гоморхонгуй янзтай “Төрөлжиж гарсан нэг цусны хүмүүс нь ингэж байгаа юм чинь хүн гэдэг их муухай амьтан байгаа биз. Яах вэ, би нас явсан хойноо хөгшинтэй хоёр талд амьдраад долоо, найман жил болж байгаа нь үнэн. Явах хүн их амархан байдаг юм билээ. Машиныхаа урд талд зургаа, долоон бөөрөнхий боодолтой юм шидэж аваад л яваад өгсөн. Одоо яалтай ч билээ. Хэдий салж нийлсэн ч гурван хүүхдийн минь эх учраас хөгшнөө унах унаа, орох оронтой болгосон. Үнэндээ залуу насанд гэхээсээ илүү өтлөх насанд аяга цайгаа хуваагаад уух хань хэрэгтэй юм байна шүү дээ. Ийм бодол төрүүлэх бас нэг зүйл нь үр хүүхдүүд нь орж гараад, хамжиж дэмжээд явбал эцэг эх ганцаардахгүй. Ойрын жишээ байна даа, одоо манай гурван хүүхэд үр хүүхэд, хань ижилтэйгээ аавындаа нэг ч удаа хонохгүй л байна. Баяр ёслол, Цагаан сар болоход зочин шиг ирээд л явах юм. Хүүхдийн баяр болно оо. Миний санаагаар бол би эндээ, гэр орондоо бас үр хүүхдүүдээ авчирч бужигнуулах хүсэлтэй байна аа даа. Гэтэл дайрч гараад аяга хоолоо хувааж идээд, ач зээ нарт минь гарын бэлэг өгүүлж, үнэрлүүлээд аавыгаа аваад явахын оронд шууд тэр амрах газартаа оччихоод утсаар “Аав хүрээд ир” гэж дуудаж байх жишээний. Гэтэл би энд аминдаа зохих ёсны бэлтгэл хангаад сууж байгаа хүн шүү дээ. Үгүй ээ, энэ чинь замд нь байгаа газар шүү дээ. Ажил албатай л гэх. Ажилгүй хүн хэн байгаа юм. Аав ганц шүү дээ. Өөрсдөө эцэг эхээ эргэж харахгүй мөртлөө өрөөлийн амьдралд их хошуу дүрэх алдааг битгий гаргаарай, залуус аа. Эцгээ эргэж, тойрохгүй ганцаардуулж байгаа мөртлөө хүндэтгээд орж гараад дэм тус болоод явж байгаа нэгнийг илүү харж гоочлох юм. Одоогийн нийгэмд муухай ааштай хүнээс биш сайхан зангаас л айж явах хэрэгтэй” хэмээн сэтгэлээ уудлав.  

Есөн цагаан тугаа цагтаа тав, одоо бол 1-3 удаа тойрч яваа аз хийморьтой эр Л.Цэвээн начин Монгол бөхийн өргөөний тоононд Монгол Улсын бүх начингуудаа төлөөлж, тэр сайхан начингуудын манлай болж Сүхбаатар аймгийн харьяат Ч.Өвгөнхүү начинтай хамт шар хадаг уяж байснаа бас бахархан ярих дуртай.

Жолооч хийгээд 2000 төгрөгийн цалин авна. Өөртөө 50-60 төгрөг үлдээгээд бүгдийг нь эхнэр Б.Цэвэлмаадаа л өгнө. Ар өврөөс нь тэдэн төгрөгөөр юу хийв гэж ганц ч асууж үзээгүй. Зах зээлийн үед 700-800 толгой малтай болтлоо хөрөнгөжиж, Тувагийн нутгаар хэлтэй, хэлгүй наймаа ч хийж үзэж. Амьдрал нэг үе босч ирж л байж. Хайлаастад хүнээс нэг байшин худалдаж авсан нь буруудсан гэдэг. Нэг охин нь цусны өвчнөөр таван жил шаналж байгаад өөд болжээ. 

Тэр үед л автобусанд суух мөнгөгүй болтлоо ядарч үзсэн байна. Охиноо өнгөрсний дараа газраа сольж, буурь сэлгэсэн нь Улиастайд. Одоо “Хүннү” хороололд байртай ч хэзээний л Улиастайдаа ирчихнэ. “Харуул Алтай” хотхонд фитнесс хичээллүүлж байгаа тул ийшээ ирэхэд ойрхон байдаг аж.   

“ШУЛАА” ГЭХ НЭРНИЙ ТУХАЙД

анцаараа шахуу хүн учраас дандаа амжиргаа хөөж явна. Гэхдээ хүмүүстэй адилхан улсаас янз бүрийн дэмжлэг тусламж авч үзээгүй. Лиценз гэх мэтийн том наймаа ч хийж явсангүй. Харин амьдралд хөл алдаж явахад нь нутгийн нэг бизнесмэн залуу амьдралаа өдий дайны болгож босгож ирэхэд нь ихэд тусалжээ. Нэлээд больчихсон, одоо яаж босно оо хэмээн явахад нь орон байртай болгож, маш их дэм тусыг хүргэсэн байна. Тэрбээр “сайн эр”-чүүлтэй нийлж яваагүй бол өдийд бөхийн спортоор нэлээд амжилт үзүүлж, том цолонд хүрчихсэн байх байсан даа. 

Найз нөхдийнх нь 60-70 хувь нь “сайн эр”-чүүл байсан гэдгийг тэрбээр огтхон ч үгүйсгэдэггүй. Ааг бяр нь амтагдаж явсан залуу насандаа үе тэнгийн хэдэн залуус нийлж Тувагийн нутаг руу дөхөж, идэш хоол дөхүүлье гэж хэлцэж тохиролцон саваагүйтэж явсан. Тухайн үедээ арван цаасны үнэтэй юмыг хоёр цаасаар олоод авчихъя гэдэг тооцоо, зорилгоос улбаатайгаар хожмоо засч залруулшгүй хэргийн эхлэлийг тавьсан юмсанж. Тэр үедээ “Миний үеийн зарим залуу авгайнхаа өвөрт ялзарч хэвтэхээр над шиг баядын хар бугуйл атган шуурга сөрөөд яг ингэж явж үзээсэй” гэж хүртэл бодож байсан гэж байгаа. 

Тэгэж явахдаа тэд дөрвүүлээ Сагилаас дөрвөн үхэр ачаад Улаангомын ойролцоо ирээд айлд буулгатал цагдаад асуугдаж байсан нэг нөхөр хашааны завсраар хараад маргааш нь “алтан хошуу” өргөжээ. Өөрөө асуугдаж байсан мөртлөө “Начин Цэвээн дөрвөн үхрийн мах буулгаад явлаа” гэж матахтайгаа. Гэтэл яг тэр үед “Сагилаас дөрвөн үхэр алга боллоо” гэдэг мэдээлэл ирсэн байна. Тэгээд Л.Цэвээн начныг авч яваад мөрдөнд 20-иод хоног байцаажээ. Тэрбээр хэргээ хүлээхгүй гүрийгээд байхаар нь нөгөө гурван нөхрийг ажил дээрээс нь барьсан байна. Эрүүгийн цагдаа харангуутаа нөгөө гурав нь ээлж дараагаар хэргээ хүлээж, Донгоров прокурор “За, Цэвээн чи ингээд байвал толгойлогч болоод чангад явна шүү. Хэргээ хүлээхгүй бол олон жил авна шүү” гэж сануулжээ. Ингээд цагдаатай хуйвалдан нөгөө гуравтайгаа мөрдөнд уулзтал хэдийнэ хэргээ хүлээчихсэн нь үнэн байж. Нэгэнт гүрийгээд ч, гөлийгөөд ч нэмэр байхгүй тул арга буюу хэргээ хүлээжээ. 

дилхан л үхрийн мах шулсан дөрвөн нөхөр байхад ард түмэн нь ч юм уу, шүүх сэргийлэх нь юм уу “Шулаа” гэх нэрийг начиндаа л нааж. Нөгөө гурвыг нь дурсдаг ч үгүй гэж байгаа. Аймгийн арслан О-тойгоо өнгөрөхийх нь өмнөхөн уулзаж амжжээ. Юу ч идэхээ болиод буруу хараад хэвтэж байсан хүн Л.Цэвээн начныг очиход босч суугаад “Чи хүрээд ирэв үү” гэсэн аж. “Та яаж байна даа” гэхэд нь “Би тэсэлцэж л байна даа” гээд авч очсон таван литр тарагнаас нь гурван халбага уугаад, түүнээс хойш юу ч амсалгүй байж байгаад тэр шөнөдөө өнгөрчээ. Т гэдэг нэг нөхөр нь одоо Хужирбуланд амьдардаг аж. “Цэвээнээс л холхон яваарай” гэдэг үгийг амны уншлага болгодог гэнэ. Харин начин энэ тухайд “Заяа нь дутаж байхгүй юу, тэр муугийн. Шургаж унасан нэг муу юм байж л байдаг юм” гээд үл тоох. Харин Г найз нь Батсүмбэрт байгаа аж. 

Тухайн үедээ Л.Цэвээн начин нэг ч хавирга чанаж идэж амжаагүй мөрдөн рүү ачигдаж, харин нөгөө гурав нь үхрийнхээ махыг нэлээн хороочихсон байсан гэдэг. Гэхдээ тэр үхрийн мах их хүртээлтэй, халхын шоронд ядарсан, задарсан олон аавын хүүгийн бор ходоодыг баярлуулсан гэж байгаа. Шүүхээр таслагдаад явахдаа гурван жилийн ялтай, үхрийн махтайгаа хамт Хархорингийн шорон руу ЗИЛ-130 машин дээр ачигджээ. Тэнд 1.6 жил болгоод гаргасан байна.

Энэ муу түүхийг минь цус нэгтэй зарим нэг баяд, дөрвөд хүмүүс л тараадаг гэдгийг би мэднэ. Халхын шоронд намайг “Хулгайч аа!” гэж дуудаж байгаагүй. Халхын хавтгайн хаана ч явсан “Начин” л гэдэг юм. Би ард түмнээ хүнийг ингэж ихээр хүндэлдэг, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэйд нь үргэлж баярлаж явдаг. Хүнийг найз нөхөд нь хаашаа л бол хаашаа татдаг гэлээ ч ядарч явахад хүний муу нь тус болдог юм. Тиймээс хүнийг голж болохгүй. Муу хүн гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас надад муу нөхөр байдаггүй. Дээшээ долигнож явснаас доод талынхаа хүмүүстэй учраа олоод явахад хүний амьдралын зам мөр тэгш сайхан явдаг юм шүү дээ хэмээн амьдралын хар ухаанаасаа хуваалцах нь бас сонин. 

Монгол төрийн тамганаас адис аваад, есөн удаа сөгдөж мөргөөд эрин зууны их удирдагч Ю.Цэдэнбал агсны сууж байсан өрөөг нар зөв тойроод гарчээ.

С.ЖАВХЛАНД ҮГЭН ТАШУУР ИЛГЭЭХИЙН УЧИР  

УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн сонгуульд нэлээд идэвхтэй хүчин зүтгэж байсан тэрбээр “Би зөвхөн сурталчилгааны самбар хураадаг ажил хийдэг байсан. Манайх ломбардтай байсан үе л дээ. Ирж үйлчлүүлж байгаа хүмүүст хандаж “С.Жавхланд саналаа өгөөрэй. Бид хоёр хамаатан юм. С.Жавхлангийн нагац аавын аав нь манай нагац аав хоёр ах дүү хоёр юм. Тогтох багш гэж байлаа” гэж л ярьдаг байсан. Хамаатнууд юм чинь өөр яалтай билээ” хэмээв. Харин нөгөө зээ дүү нь УИХ-д гараад л ахтайгаа тааралдахаа байчихжээ. Бүр Цагаан сараар ч ирж золгоогүй гэж байгаа. 

С.Жавхланг УИХ-ын гишүүн болоод тангараг өргөхөөр морьтой очиход урд талд аймгийн арслан Б.Нэргүй туг бариад давхиж яваа нь бичлэгт харагддаг. Ард талд шарга морьтой нь С.Жавхлан, хул морьтой нь Л.Цэвээн начин. Энэ гурван морьтон эхэнд нь явж Засгийн газрын ордонд С.Жавхлан гишүүнийг хүргэж өгчээ. Түүнээс хойш зээ дүүгийнхээ бараа дүрийг хараагүй, харин Улиастайн тойргийн ард түмэн зарим нь “Чи энэ Жавхлангийнхаа тавьсан гүүрийг үүрээд яв. Бидэнд хэрэггүй” гэж загнадаг юм байна.

Цахим орчинд янз бүрийн юм яваад байхаар нь Улсын начин тэсэхээ байгаад “Жавхлаан, чи галзуурч байгаа юм биш үү. Нагац ах чинь, Монгол Улсын начин Л.Цэвээн гэдэг хүн байна. Аятайхан байгаарай. Чи аав ээжээ алга хийлээ. Ард түмнээ алга хийлээ. Ах дүүгээ алга хийлээ. Орон нутгаа алга хийлээ. Миний нүдэн дээр таван хүүхэд өнчрүүлж, хоёр эхнэр төрхөмд нь буцаалаа. Одоо чамд хэн байгаа юм бэ” гэж бичсэн чинь тэр дор нь устгажээ. Ард түмэн маань сэтгэлийн хөдөлгөөнөөр УИХ-ын 76 гишүүнийг сонгож алдаад байна. Үнэхээр шигшиж байгаад сонгохгүй бол ард түмэн байтугай амраг садандаа шилээ харуулдаг юм билээ шүү гэж сануулав. Монгол төрийн ордонд ташуур барьж орчихоод дөрвөн жил суухдаа юу ч хийлгүй буусан зээ дүү С.Жавхлангаа ийнхүү үгээр “ташуурдаж” сууна. 

МОНГОЛ ТӨРИЙН ТАМГАНД ЕС МӨРГӨСӨН НЬ 

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед тэрбээр гурван хамгаалалт давж байж албан өрөөнд нь нэвтэрчээ. Баядын хар бугуйл, идэх дуртай адууны махыг нь хуурай дүүдээ зориулж чанаад, цагаан идээ гээд хоёр тор юмтай очсон байна. Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан зөвхөн баядын хар бугуйлтай л албан өрөөнд орохыг зөвшөөрчээ. Бусдыг нь шинжилгээнд оруулаад “Орой өргөөнд нь хүргэнэ” гэж хэлсэн байна. Ийнхүү эртний хоёр анд, хуурай ах дүүс уулзаж, начин Монгол төрийн тамганаас адис аваад, есөн удаа сөгдөж мөргөөд эрин зууны их удирдагч Ю.Цэдэнбал агсны сууж байсан өрөөг нар зөв тойроод гарчээ.

Есөн цагаан тугаа цагтаа тав, одоо бол 1-3 удаа тойрч яваа аз хийморьтой эр Л.Цэвээн начин Монгол бөхийн өргөөний тоононд Монгол Улсын бүх начингуудаа төлөөлж, тэр сайхан начингуудын манлай болж Сүхбаатар аймгийн харьяат Ч.Өвгөнхүү начинтай хамт шар хадаг уяж байснаа бас бахархан ярих дуртай.

Улиастайн тойргийн “Өндөр ээж”
Редакцын буухиа: Цаасан сонин, цахим сайтын хослол шинэ үеийн “Зууны мэдээ”
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...