Уншиж байна...

Уншиж байна...

Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа
Эдийн засаг 

Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа

Oyuk Oyuk
3 сарын 30, 2023

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-иар гүйцэтгүүлэх шийдвэрийг 2023 оны 2 дугаар сарын 8-ны Засгийн Газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн билээ.

Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс МХБ нь ажилтнуудыг чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулах, зөвлөх мэргэжилтэн ажиллуулах зэрэг холбогдох бэлтгэл ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Үүний хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр МХБ дээр хэрэгжиж буй төслийн хүрээнд олон улсын аудитын “Ernst and Young” компанийн зөвлөх мэргэжилтнүүд МХБ-ийн ажилтнуудад түүхий эд, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааны талаар сургалт зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд шаардлагатай санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхээр болов
"Чанарт суурилсан шалгуурыг чухалчилна"
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...