Уншиж байна...

Уншиж байна...

Таван сарын хугацаанд 1.3 сая орчим ам.долларын борлуулалт хийжээ
Эдийн засаг 

Таван сарын хугацаанд 1.3 сая орчим ам.долларын борлуулалт хийжээ

Oyuk Oyuk
4 сарын 2, 2023

Д.ОЮУН

Монголын Хөрөнгийн биржийн өнгөрсөн баасан гаригийн арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” компани 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг 6.7 сая ам.доллараар арилжжээ. Өөрөөр хэлбэл, ганцхан өдрийн арилжаагаар 23.8 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 

Тус компани ашигтай ажиллах нь хувьцаа эзэмшигчдэд тун таатай мэдээ. Харин үүнийг хэрхэн зөв удирдах, зарцуулах нь л асуудал болж байсан. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай Онцгой дэглэм тогтоож Бүрэн эрхэт төлөөлөгч томилсноос хойш өдгөөг хүртэл таван сарын хугацаа өнгөрчээ. 

Энэ хугацаанд нийт 13 сая тонн нүүрс борлуулж 1.3 орчим сая ам.долларын борлуулалт хийсэн бөгөөд компанийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалт гэдгийг албаны эх сурвалж хэлж байлаа. 

Онцгой дэглэм тогтоож нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421 сая ам.доллароор давуулан биелүүлжээ. Бүр тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 26-наас энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл хугацаанд нүүрс борлуулалтын орлогын 755.6 сая ам.доллар нь бэлнээр орж ирсэн бол 208 сая ам.долларыг оффтейк гэрээний төлбөрт төлжээ. Харин, 296.9 сая ам.долларыг урьдчилж олсон орлогын төлбөрт төлсөн байна.

Өмнө нь 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан бол өнгөрсөн онд 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж түүхэн дээд амжилт тогтоосон байдаг. Бүтэн жилийн хугацаанд хийж байсан түүхэн дээд борлуулалтын орлогыг таван сарын хугацаанд давуулан биелүүлсэн нь нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулсны үр дүн хэмээн шинжээчид тайлбарлаж байна. 

Өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” компани 6.5 сая тн нүүрс экспортлохоор тооцоолж байсан ч 13.5 сая тн нүүрс экспортлон баталсан төсвөөс долоон сая тонноор илүү экспортолж улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлсэн. 

Харин энэ оны төсөвт “Эрдэнэс тавантолгой” компанийг 14.1 сая тн нүүрс борлуулахаар тооцсон ч оны эхнээс өнгөрсөн сарыг дуустал 7.5 сая тонн нүүрс борлуулан жилийн эцсээр 24-30 сая тонн нүүрс борлуулах төлөвтэй байна. “Эрдэнэс тавантолгой” компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт долоон удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж нийт 416 мянган тонн нүүрс борлуулсан байна. Үүнээс коксжих нүүрсний таван удаагийн арилжааг явуулж 224 мянган тн нүүрс арилжив. Уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллароор борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам.доллароор борлуулж эхэллээ. 

Түүнчлэн, өнгөрсөн сарын 24, 31 өдрүүдэд хоёр удаагийн арилжаагаар нийт 192 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай арилжлаа. Эрчим хүчний нүүрсийг урд нь 2020 онд тонн тутмыг ам нөхцөлтэй 9.5 ам.доллароор арилжиж байсныг одоо хил нөхцөлөөр, биржээр 70.3-73.3 ам доллароор худалдан борлуулж буй юм. 

“Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн сард 100 сая дах тонн нүүрсээ олборлож Уул уурхайн салбарын болон компанийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал тохиосныг энэ дашрамд дуулгая.


ХХБ-тай эмч, эмнэлгийн ажиллагсад ипотекийн зээлд эхэлж хамрагдах гэрээ байгууллаа
"Чанарт суурилсан шалгуурыг чухалчилна"
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...