
Нийслэлчүүд АИ-92-ийн 15 хоногийн нөөцтэй гэв
Өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 104.985 тн шатахууны нөөцтэй байв. Үүнээс А-80 автобензин 5.788 тн буюу 35 хоногийн нөөцтэй байгаа аж. Түүнчлэн АИ-92 автобензин 27.177 тн буюу 22 хоног, АИ-95 автобензин 4.426 тн буюу 33 хоног, дизель түлш 64.526 тн буюу 26 хоног хэрэглэх нөөцтэй байгаа юм байна. Мөн онгоцны түлшний 22 хоногийн нөөцтэй хэмээн Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст тэмдэглэжээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 50.443 тн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд нийтлэг хэрэглээний АИ-92 автобензин 15 хоногийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 494.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон аж. Ингэхдээ АИ-92 автобензин 144 мян.тн, АИ-95/98 автобензин 5.5 мян.тн, Дизель түлш 287 мян.тн-ийг худалдаж авчээ.

Уншиж байна...