
Х.Булгантуяа: Төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэнэ
Б.БОЛОР
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Төрийн байгууллагын албан хаагчдын цалин хоорондоо маш их ялгаатай. Тиймээс зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн. Төрийн нийтлэг үйлчилгээ дотроо эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ Цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулах шаардлагатай. Хөдөлмөр эрхлэгчдийн 26 хувь нь төртэй холбоотойгоор ажиллаж байна" гэлээ.
Төсвийн тодотгол хийхдээ нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримтална гэдгээ тэрбээр илэрхийлсэн. Түүнчлэн соёлын салбарын ажилтны хамгийн доод цалин 500 орчим мянган төгрөг бол шинжлэх ухааны салбарынх 700 мянга орчим байгаа юм байна.

Уншиж байна...