Уншиж байна...

Уншиж байна...

С.Одонтуяа: “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй
Улс төр 

С.Одонтуяа: “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй

Oyukhaa Oyukhaa
7 сарын 10, 2023

Д.ОЮУНЧИМЭГ

онголын Эдийн засгийн форум-2023 чуулга уулзалт хоёр дахь өдөр үргэлжлэн 15 салбар хуралдааныг зохион байгуулсан юм. Тус чуулганы хоёр дахь өдрийн “Хотын хөгжил” салбар хуралдаанд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцсон юм. Тэрбээр “Бид алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Монголчууд нүүдэлчин соёлтой ард түмэн. Тиймээс хот байгуулж чадахгүй гэдгээ зоригтойгоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн улсуудад ч хот байгуулж чадахгүй гэдгээ мэдэрч дэлхийн том архитектур, инженер, менежерүүдийг урьж хотоо төлөвлүүлдэг. Тэгэхээр бид шинээр барьж байгуулах хотуудаа дэлхийн ТОП-уудыг авчирч төлөвлүүлэн зөв зохион байгуулалтайгаар хийх хэрэгтэй. Магадгүй хэт өндөр үнэтэй гэж байгаа бол тодорхой хугацааны дараа гарах эрсдэл хэдий хэмжээний алдагдалд хүргэж болохыг байгаль дэлхий бидэнд харуулж байна. Ер нь харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг үг бий. Одоо их зардал гаргаж ирээдүйд хэмнэлттэй байх уу. Эсвэл харамлаж бага зардал гаргаад түүнийгээ 10 дахин нугалж төлөх үү гэдэг сонголт гарч байна. 

Нөгөөтэйгүүр яг одоогийн нөхцөл байдалд эх орноосоо гарч явах сэдэл хүмүүст төрөх вий гэдэг болгоомжлол надад байна. Учир нь үерийн улмаас нийгмийн эрүүл ахуй эрсдэлд орж байна шүү дээ. Үүнээс үүдэн гэр бүлээрээ гадаад руу гарч амьдрах сонголт хийхэд хориглох боломжгүй. Өмнө нь гэр бүлээ тэжээх гэж, орон байр, унах унаа цаашилбал, гарааны бизнес эрхлэх мөнгө олохын төлөө ганц биеэрээ гадагшаа явдаг байсан бол одоо гэр бүлээрээ гарах сонголт хийж байна шүү дээ. 

Хэрэв ирээдүйд Монгол хүн эх орондоо өөрийнхөө хүссэн амьдралыг босгохын тулд хөдөлмөрөө бодитоор үнэлүүлдэг, амьдрах орчин айх аюулгүй байх ёстой. Үүний тулд шинээр барьж байгуулах хотуудыг анхнаас нь л зөв төлөвлөж, барьж байгуулах хэрэгтэй юм. 

Хот төлөвлөлт гэдэг аж ахуйн ажил. Тиймээс улс төр оруулахгүй байх хэрэгтэй. Нийслэл хотын хувьд ерөнхий төлөвлөгөө сайн хийгдсэн гэж гадны экспертүүд хэлдэг. Хамгийн гол нь хэрэгжүүлэхдээ алдаа гаргасны горыг бид одоо амсч байгаа юм. Тэгэхээр аливаа ажил, ялангуяа хөрөнгө оруулалттай холбоотой ажлыг улс төрийн нөлөөгүйгээр хийж гүйцэтгэх учиртай. 

нэ удаагийн эдийн засгийн форумд гадны зочид төлөөлөгчид нэлээд найдвар тавьж ирсэн болов уу. Бид энэ хоёр өдөр ярьсан, хэлсэн, хэлэлцсэн асуудлаа ягштал нь биелүүлэхийн төлөө чармайх хэрэгтэй. Учир нь эдгээр зочид манай улсад хөрөнгө оруулахад бэлэн байгаа. Харин бид өнөөдөр ярьсан зүйлээ маргааш нь мартдаг байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Итгэл олох хэцүү, харин алдах бол хормын төдийд л болно. Нөгөөтэйгүүр бид эдийн засгаа чадавхжуулахын тулд үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг “Монголд тавтай морил” гэчихээд Арбитрын шүүхэд хандтал нь хашрааж болохгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй юм” гэлээ. 


Авлигыг аргамжиж, тогтолцоог шинэчилсэн хаврын чуулган
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...