Уншиж байна...

Уншиж байна...

Аялал жуулчлалын хөтөлбөрт 13 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгажээ
Нийгэм 

Аялал жуулчлалын хөтөлбөрт 13 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгажээ

Buka Buka
10 сарын 26, 2023

Welcome to Mongolia Өчигдөр буюу 2023.10.24-ны өдөр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (MTO) бүх гишүүдийн хурлаа дахин хийж удирдах зөвлөл, дүрэм, журмаа бүрэн баталсан бол өнөөдөр KTO 한국관광공사 хөрөнгө оруулалтаар баригдаж буй Аялал жуулчлалын хөгжлийн төвийн барилгын явцтай танилцлаа. 

Аялал жуулчлалын салбар нь 2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа бөгөөд эрхзүйн орчноо тодорхой болгон УИХ-аар "Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга"-аа батлуулж, нийтийн эрх зүйн этгээдээ байгуулж, хил орчмын аялал жуулчлалын хэлэлцээрийг БНХАУ-тай байгуулж, өөрийн гэсэн орох тусдаа байртай болж, 2024 оны төсөвт 13 тэрбум төгрөгийг аялал жуулчлалын хөтөлбөрт суулгаж, ААН-үүдээ дэмжих 55 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор 2024 онд төсөвлөж чадлаа. 

Нийт ирсэн жуулчдын тоо бусад цаг үеэс давж одоогийн байдлаар 600000 гаруй жуулчин ирж 3,400,000,000,000 орчим төгрөгийн орлогыг оруулж ирж чаджээ. 

Ирэх 11 сард дараагийн олон дагагчтай инфлюнзерүүд буюу нөлөөлөгч нар Монгол Улсад ирнэ. 2023-2024 оны хооронд нийт 6 удаагийн баг ирэхээр төлөвлөгөөнд тусгагдаад байна. Дотоодын (гадаад хэлтэй) 100 нөлөөлөгчийг сонгон шалгаруулж Nas Daily компанитай хамтран ажиллах төлөвлөлт хийгдэж эхлээд байна.




Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Б.Баярмаа: Практикт хэрэгжих боломжгүй заалтуудтай
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...