Уншиж байна...

Уншиж байна...

Байгаль орчны үнэлгээний эрх бүхий 58 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ
Нийгэм 

Байгаль орчны үнэлгээний эрх бүхий 58 аж ахуй нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Buka Buka
11 сарын 30, 2023

✅Байгаль орчин, аялал жуулчлалын яамны БНБЗГ-ын дарга, Ерөнхий шинжээч Ц.Уранчимэг, Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийн шинжээчид Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй 58 аж ахуйн нэгж, байгууллага болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хянах, батлах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийлээ.

✅Уулзалтын үеэр Мэргэжлийн байгууллагуудын эрх үүрэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхэд тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах асуудлын тухай санал солилцож, хэлэлцүүлэг зохион байгууллав. 

✅Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төсөл хэлэлцэх мэргэжлийн дэд зөвлөл, Дэд бүтэц, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, химийн бодисын төсөл хэлэлцэх зөвлөл, Үйлчилгээний төсөл хэлэлцэх зөвлөлийн гишүүдэд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар танилцах, санал өгөх боломжуудын талаар мэдээлэл хүргэж, аюулгүй ажиллагаа нууцлалын талаар санал солилцлоо.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл эсэргүүцэл илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...