Уншиж байна...

Уншиж байна...

7 хоногийн тойм /2023.11.27-2023.12.03/
Нийгэм 

7 хоногийн тойм /2023.11.27-2023.12.03/

Buka Buka
12 сарын 4, 2023
✅НҮБ-ЫН УАӨ-ИЙН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 28-Р БАГА ХУРЛЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛДААНД БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦОЖ БАЙНА
Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Засгийн газрын зарим гишүүд оролцож байна. НҮБ-ын Талуудын 28 дугаар бага хурал өчигдөр/12.01/ дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтаар эхэлсэн ба Улс орны төрийн тэргүүнүүд өөрийн орондоо хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд хийсэн онцлох ажлуудаа дурдлаа.
✅АРХАНГАЙ АЙМАГ ИРЭХ ОНД 100000 ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВАХ "НЭГ ЖУУЛЧИН-НЭГ ЯМАА" ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА
Архангай аймаг 2024 оны 1 дүгээр сараас эхлэн "Даарах завгүй Winterland" уриан дор өвлийн эвент арга хэмжээг зохион байгуулах ба үүнд "Дарвуулт чарганы спорт клубийн нээлт", "Хангайн Хасар", "Жороо морины тааварт уралдаан", "Өвлийн гоёл", "Мөсөн ханаар авирах", "Сарлагийн баяр" зэрэг 10 гаруй спорт, урлагийн тоглолтууд хийгдэхээр төлөвлөж байна. Мөн өвлийн аялал жуулчлалыг дэмжиж Монголын анхны "ӨВСӨН СТАДИОН" барих бөгөөд өвлийн улиралд халдаг эко ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхээр ажиллаж байна.
✅“EARTHRANGER” ПРОГРАММЫН ОЙ ХЭЭРИЙН ДАДЛАГЫН СУРГАЛТ БОЛЛОО
ЗГХА Ойн газраас сумын болон сум дундын ойн ангийн 30 инженер, техникч, ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа, тэмцлийн ажил гүйцэтгэдэг ойн мэргэжлийн байгууллагын 15 инженер, техникийн ажилчдыг тус тус “Earthranger” программын сургалтад хамруулж байна. Танхимын сургалтад хамрагдсан мэргэжилтнүүд өнөөдөр хотын ногоон бүсэд хээрийн дадлага хийлээ.
✅НҮБ-ЫН ЗАЛУУ ТӨЛӨӨЛӨГЧ Г.ЭРЧИССАРАН ОЛОН УЛСЫН ЗАЛУУЧУУДЫН УУР АМЬСГАЛЫН ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
"НҮБ-ын Залуу төлөөлөгч - Байгаль орчны манлайлал 2023" хөтөлбөрийн шилдэг оролцогч Г.Эрчиссаран Дубай хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн залуучуудын 18 дугаар бага хуралд эх орноо төлөөлөн оролцож байна.
✅БАЙГАЛЬ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ЭРХ БҮХИЙ 58 АЖ АХУЙ НЭГЖИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Байгаль орчны стратеги үнэлгээ, хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ, уул уурхай, хүнд үйлдвэрийн төсөл хэлэлцэх мэргэжлийн дэд зөвлөл, Дэд бүтэц, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, химийн бодисын төсөл хэлэлцэх зөвлөл, Үйлчилгээний төсөл хэлэлцэх зөвлөлийн гишүүдэд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар танилцах, санал өгөх боломжуудын талаар мэдээлэл хүргэж, аюулгүй ажиллагаа нууцлалын талаар санал солилцов.
✅АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шинжлэх ухаанч, тооцоо судалгаатай шийдвэрүүд нь салбарын хөгжлийг тодорхойлсноор олон улсад Монгол орны нэр хүндийг зөвөөр таниулахад чухал гэж эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн тус салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүн 2024, 2025 онд илүү мэдрэгдэх болно гэдгийг зарим судлаачид онцолж байв.
✅ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ДЭЭР МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Монголын Хуульчдын холбоо нь Байгаль орчны багц хуулиуд, түүн дотроо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай ажиллах санамж бичгийг байгууллаа.
✅“ДОЛООН НУГА” АМРАЛТЫН ГАЗРЫН УС АШИГЛАЛТ БОЛОН ХАЯГДАЛ УСНЫ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ ЗӨВЛӨМЖ ӨГӨВ
“Долоон нуга” ресорт нь одоогоор 60-80 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бөгөөд амралтын газрын 50 хувь ашиглалтад орсон. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 200 хүн хүлээн авах хүчин чадалтай аж.
✅ДЭЛХИЙН УЛС ОРНУУД БИД ХАМТДАА АМЬДРАХ НЬ ҮНЭН УЧРААС УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭХ ЁСТОЙ
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хуралдаанаар уур амьсгалын ахиц дэвшлийн талаар дэлхийн анхны дүгнэлтийг гаргана.
🇲🇳Орон нутаг
✅БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
"Нээлттэй Баян-Өлгий 2023” чуулга,уулзалтад гадаад,дотоодоос ирсэн зочдод зориулагдсан “Бүргэдийн баяр" үзүүлбэр зохион байгуулагдав. Үйл ажиллагаанд 15 бүргэдчин оролцож, жагсаал, бүргэдийг чаргайд дуудаж буулгах, гартаа дасгасан байдал, Тэнгэ илу, Кыз хуар, Шагайн харваа, сурын харваа зэрэг үзүүлбэр үзүүллээ.
✅БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран сав газарт хамаарах сумдад үйл ажиллагаа явуулдаг ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудын 2023 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэлийг дүгнэх ажлыг зохион байгуулав.
✅БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Орог нуур-Түйн голын сав газрын талуудын оролцооны зөвлөл хурлаа хийж, сав газрын захиргааны 2023 оны үйл ажиллагааны тайлан болон 2019-2030 онд хэрэгжиж буй усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хэлэлцлээ. Баян-Овоо, Бөмбөгөр, Галуут, Эрдэнэцогт, Богд, Баацагаан, Баянхонгор , Хүрээмарал сумдын ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдийн 2022 оны ус бохирдуулсны төлбөрийн тооцоог гарган Баянхонгор аймгийн Татварын хэлтэст хүргүүлэв.
✅ОНГИ-ТААЦ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Онги-Таац голын сав газрын захиргаа нь аймгийн БОАЖГ, ГХБХБГ-тай хамтран Өвөрхангай аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох хээрийн хэмжилт судалгааны ажлыг дуусгасан ба ажлын үр дүнд суурин боловсруулалт хийж зураглалт гаргах ажлыг эхлүүлэв. Тус ажлын хүрээнд Хайрхандулаан, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Өлзийт, Бүрд, Есөнзүйл, Баян-Өндөр сумдын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох зураглалыг хийж гүйцэтгэлээ.
✅ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Байгаль хамгаалагчид болон албан хаагчид өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Ойн туруутан амьтдын амьдрах орчныг тэтгэх зорилгоор Биотехникийн арга хэмжээг хариуцсан бүс нутгийн Тэгшийн хэсгийн Тарвагат ухаа, Дунд эхэнд өвс, хужир тавилаа. Тухайн газарт судалгааны мэдээлэл авахаар 2 хөдөлгөөн мэдрэгч автомат камер байршуулав. Мөн албан хаагчид өвөлжилт хүнд байгаа өрхөд дулаан нэмнээ хийж сэтгэлийн тусламж үзүүллээ.
✅ХАР УС НУУРЫН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу зэгс, шагшуурга хадаж, бэлтгэх үйл ажиллагааг илрүүлэн, таслан зогсоож, хууль зөрчигчдөд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж ажиллалаа.
✅ОТГОНТЭНГЭРИЙН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны албан хаагчид ТХГН-ийн тухай болон бусад холбогдох хууль болон тэдгээртэй нийцүүлэн зөрчил дутагдлыг арилгуулахаар Улаагчны хар нуурын БЦГ-ын Хар нуур хэсгийн Ямбий, Урт булаг, Зайвар, Дөрвөлжин шанаа, Улаан шанаа, Олмын толгой, Их бага хар шанаа, Элсэн шанаа зэрэг газруудаар хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ үеэр 4 автомашины 12 иргэнд заавар зөвлөмжийг өгч ажиллалаа.
✅ХӨВСГӨЛ НУУР-ЭГИЙН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Албан хаагчдын ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, ажиллах хөдөлмөрлөх аятай тухтай орчин эмх цэгцийг бий болгох хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны тохижилт, орчноо сайжруулахаа уралдааныг зохион байгууллаа. Тохижуулах ажлыг өрөө тасалгаандаа хийж ширээ сандлуудыг засаж янзлах, хана тааз, цонхоо будаж байгууллагын албан хаагчид өөрсдийн нөөц бололцоо, идэвх санаачилгаар зохион байгуулж хувиасаа төсөв гарган засвар үйлчилгээгээ хийж ажиллалаа.
✅ИДЭР ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу Тосонцэнгэл сумын булгуудыг паспортжуулах ажлыг хийж байна. Усны газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлангаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын мэдээг Усны газарт хүргүүлэв.
✅ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
“Цагаан зээр, саарал чоно” хамгаалах аяны хүрээнд Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Тосон Хулстайн БНГ-ын Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдад ажиллалаа. Монгол дагуур ДЦГ-ын орчны бүсийн Чулуунхороот сумын удирдлага байгаль хамгаалагчид өвөлжилт, цаг үеийн байдал, бүсийн дэглэмийн талаар уулзалт, ярилцлага зохион байгуулав.
✅ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
E-Мongolia систем дэх орон нутгийн үйлчилгээнүүдийг дахин загварчилж, шинээр нэвтрүүлэх хүрээнд төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйлчилгээнүүдэд шинжилгээ хийж шинээр нэвтрүүлэх боломжтой үйлчилгээг судлах, төрийн үйлчилгээний хэрэглээний талаар тандалтын судалгаа хийх, төрийн албан хаагч болон иргэдийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов.
✅ХАР НУУР-ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Ховд аймгийн Мянгад суманд хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн хайгуулын талбай болон өрөмдлөг гүйцэтгэсэн цооногуудтай танилцаж Засаг даргын А/717 дугаар захирамжийн дагуу 2023 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг дүгнэж ажиллалаа.
✅ГАЛБА-ӨӨШ-ДОЛООДЫН ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Оюу толгой компанийн "Гүнээсээ Хайрлая" төслийн хүрээнд Монголын гидрогеологийн холбооноос Газрын доорх усны хөдлөл зүй, Мониторингийн мэдээлэлд боловсруулалт хийх арга зүй сэдэвт сургалтыг сав газрын захиргааны ажилтан албан хаагчдад хийлээ.
✅УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
2023 оны БОМТ-гийн биелэлтийн тайланг хянаж дүгнэх ажлын хэсэг хуралдлаа. Нийт 26 шатахуун түгээх станц, 4 дэд бүтцийн байгууллага, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуй нэгжүүдийн тайланг хянаж, дүгнэн, зөвлөмж чиглэл өгч ажиллалаа.
✅АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн гурвын давааны ар, Хөх-нуур багийн Хужиртын ам, Улаалзай, Цэнхэр сумын Алтан-Овоо багийн Сайрын бүрд , Буйлан багийн Хоовон, Намгийн тархи, Тамир баг, Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Ар хүйтэн, Баян өндөр багийн Цагааннуур зэрэг өвөлжилт хүндэрсэн газруудад өвлийн нэмэлт цасны ажиглалтыг 4-7 хүний бүрэлдэхүүнтэй хийж гүйцэтгэв.
✅УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Орчны бүсийн Улаан-Уул сумын ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдад байгаль хамгаалах ажлын ач холбогдол, үнэ цэнийн талаарх ойлголтыг сайжруулах улмаар байгальд хамгаалахад хүүхдүүдийн нөлөөллийг бий болгох зорилгоор хамгааллын ажлын үр дүн, сургамжийн талаар мэдээлэл танилцуулга хийж, мэдлэг бататгах АСТ-ийн тэмцээнийг зохион байгуулж, 6 ангийн 70 гаруй сурагч хамруулж, мэдээлэл, мэдлэгийг өглөө.
✅УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Улаан-Уул сумын ахмадын өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа үр дүнгийн танилцуулга мөн ТХГН-ийн үзэсгэлэнт газар нутаг, үйл ажиллагааны гэрэл зургийг үзүүлж сурталчилж, ахмадуудад зориулсан тэмцээн уралдааныг зохион байгуулж, 70 гаруй ахмад настан оролцож бидний ажлыг үнэлэв. Ахмад настан хүмүүс бол залуу хойч үе болоод нийгмийн бүх үе давхаргад мэдээлэл түгээх, зөвөөр нөлөөлж чадах хүмүүс байдгийг үйл ажиллагаагаар онцоллоо.

82 оронд уур амьсгалын санхүүжилт хамгийн их тулгамдсан асуудал болж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...