
Цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийв


“Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нар гарын үсэг зурсан юм. Санамж бичигт БНСУ-аас ирсэн жуулчид Булган аймагт зочлох, тэдний сонирхлыг татах зорилгоор тусгай хөтөлбөр гаргахад Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, “1 жуулчин - 1 хонь” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Солонгос Улсаас ирсэн жуулчдад орон нутгийн малчин өрхийн маллаж буй хоттой хониноос тус бүр 1 хонь зүсэлж өгч, тухайн малчнаар маллуулах ажлыг зохион байгуулах юм.


Байгалийн нөөц ашиглалтын тухай хуульд заасны дагуу 2020 онд 112129.3 сая төгрөг, 2021 онд 149907.5 сая төгрөг, 2022 онд 223851.8 сая төгрөг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос орон нутгийн төсөвт тус тус төвлөрсөн байна.
Аймаг, нийслэлийн орлогын төлөвлөгөөнд үндэслэн Сангийн яамнаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг баталдаг бөгөөд энэхүү эрх олгосон дүн 2020 онд 31945.8 сая төгрөг, 2021 онд 31552.9 сая төгрөг, 2022 онд 32841.2 сая төгрөг байсан боловч улсын хэмжээнд 2020 онд 13126.4 сая төгрөг, 2021 онд 12206.7 сая төгрөг, 2022 онд 24651.2 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Үүнтэй холбоотойгоор уг хуулийн хэрэгжилт 2020 онд 38.3 хувь, 2021 онд 26 хувь, 2022 онд 43 хувьтай гарсан.

Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашиглах, дахин боловсруулах үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хийв. Монгол Улсын хэмжээнд 1.100.000 авто машин, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 650.000 орчим авто машин тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг гэх судалгаа байх бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийн жилд хэрэглэж байгаа тос тосолгооны материалыг жилд дунджаар өвөл зун гэсэн ээлжээр хоёр удаа солиход улсын хэмжээнд 9.600.000 литр, нийслэлийн хэмжээнд 5.200.000 литр тос тосолгооны материал, 2 жилд нэг удаа 1.100.000 ширхэг аккумлятор хэрэглэдэг байна.





2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 5 хувьд бага эрсдэлтэй байна. 12 дугаар сард баруун аймгуудын нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр Олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу хур тунадас орж, ОЖД-аас дулаан байх бол нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, 1 дүгээр сард нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байгаа нь өвөлжилтийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болж байна.

Төвлөрсөн бус усны эх үүсвэртэй Зайсан орчмын орон сууцны хорооллын ундны усанд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар-Ecoli, гэдэсний бүлгийн эмгэг төрөгч-Salmonella, shigella илэрсэн. Мөн нитрат,ионы агууламж
ундны усны ерөнхий шаардлага MNS 0900:2018 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ундны усандаа шинжилгээ хийлгэх шаардлагатай байгааг анхааруулж байна. Дээрх нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар (E.coli) илэрч буй нь нүхэн жорлон, бохирын цооног болон ариутгах татуургын системийн найдваргүй байдал, үерийн ус, цасны хайлалт, хөрсний бохирдол зэргээс үүдэлтэй байна.


Уншиж байна...