Уншиж байна...

Уншиж байна...

Нээлттэй засгийн түншлэл: Үйл ажиллагааны үндэсний V төлөвлөгөөнд санал авч байна
Нийгэм 

Нээлттэй засгийн түншлэл: Үйл ажиллагааны үндэсний V төлөвлөгөөнд санал авч байна

Buka Buka
12 сарын 18, 2023

Дэлхийн 70 гаруй улсын нэгдсэн Нээлттэй засгийн түншлэлд Монгол Улс нэгдээд 10 жил болж байна.
 
Нээлттэй засгийн түншлэл нь иргэдэд илүү хүртээмжтэй, хариуцлагатай, хариу үйлчилгээ сайтай засаглалыг бэхжүүлэхийг зорьж олон нийт болон Засгийн газар хоорондын харилцаа урт хугацаандаа сайжрах, цаашлаад хүн бүрд үр өгөөжтэй нийгмийг цогцлооно гэсэн үзэл санаанд суурилдаг юм. 
 
Монгол Улс  Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг дөрвөн удаа хэрэгжүүлсэн бөгөөд 2023 онд Нээлттэй засгийн түншлэлийн шагнал гардуулах ёслолд ЦХХХЯ-ны “и-Монгол санаачилга” нь “Цохон дурдахуйц” өргөмжлөл гардан авч олон улсад үнэлэгдэх сайн жишээ болсон.
 
2024-2027 оны үйл ажиллагааны Үндэсний V төлөвлөгөөний төслийг боловсруулж, олон нийтээс санал авч байна. Төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа 2023 оны арванхоёрдугаар сарын 21-нийөдрийн дотор NCHR@cabinet.gov.mn хаягт цахимаар мөн  51-263698 утсаар холбогдон ирүүлнэ үү.
 
Төлөвлөгөөний төсөлтэй ЭНД дарж танилцана уу.

Монгол, Хятад улсын Тусгай хамгаалалттай газрууд цэн тогоруу хамгаалалд хамтран ажиллана
Б.Баярмаа: Практикт хэрэгжих боломжгүй заалтуудтай
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...