Уншиж байна...

Уншиж байна...

Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй
Нийгэм 

Улирлын томуугийн эрсдэл өндөр үед дархлаагаа сайтар дэмжээрэй

Buka Buka
12 сарын 19, 2023
Хэрэв томуугийн халдвартай хүнтэй хамт байсан, томуугийн халдвараар өвчлөх эрсдэл өндөртэй бол та дархлаагаа сайтар дэмжсэнээр халдвар авах, өвчний хүндрэл зэргээс сэргийлж чадна.
• Хангалттай нойр авах – 7-9 цаг бүтэн нойр авах
• Эрүүл хүнс хэрэглэх- “Гэр” зөвлөмжийн дагуу зөв зохистой хооллоорой
• Амин дэм уух – С, Д амин дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглээрэй
• Тогтмол агаар сэлгэлт хийх-15 мин дутамд агаар сэлгэлт хийгээрэй
• Тогтмол халуун бүлээн ус уух – Дунджаар 2 л ус ууснаар таны дархлаа дэмжигдэж бодисын солилцоо сайн явагдахад тусалдаг.
• Дасгал хөдөлгөөн хийх- өдөрт 10,000 алхам хийгээрэй
• Тайван байх - стресс ядаргаа таны дархлааг бууруулж ханиад томуугаар өвчлөх, өвчин илааршихгүй байхад нөлөөлдөг.
• Хорт зуршлаас татгалзах– Архи, тамхи нь дархлаа буурууулхаас гадна дам тамхидалтад өртөж буй таны гэр бүлийн гишүүдийн ханиад томуу хүндэрдэг тухай олон улсын судалгаанууд нотолсон байдаг.
• Томуугийн вакцинд хамрагдах – Улирлын томуугийн вакцин өвчлөлөөс 60 орчим хувиар хамгаалдаг.
🧑‍⚕️👩‍⚕️Хэрэв танд томуугийн шинж тэмдэг илэрвэл үзлэгт хамрагдаж, эмчээс зөвлөгөө авч, эм бэлдмэлийг жорын дагуу цаг тухайд нь ууж хэвшээрэй.
ЭХЭМҮТ: 2023 он монголд эмчлэх боломжгүй хоёр өвчнийг эмчилж, их бүтээн байгуулалт өрнүүлсэн жил байлаа
Б.Баярмаа: Практикт хэрэгжих боломжгүй заалтуудтай
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...