Уншиж байна...

Уншиж байна...

Д.Амарбаясгалан: УИХ-д суудалтай ч бүлэггүй намын дарга нарыг таслах эрхгүйгээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулна
Улс төр 

Д.Амарбаясгалан: УИХ-д суудалтай ч бүлэггүй намын дарга нарыг таслах эрхгүйгээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд оруулна

Buka Buka
8 сарын 27, 2024

Т.АНУ

ИЗНН-аас өчигдөр мэдээлэл хийж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд зөвхөн МАН, АН-ын гишүүд байдаг. Тус зөвлөлөөр УИХ-аар хэлэлцэх асуудлууд зэрэг чухал асуудлыг хэлэлцдэг. Гэтэл УИХ-д суудалтай бусад намуудын төлөөлөл энэ зөвлөлд байдаггүйгээс мэдээлэлгүй үлдээд байна гэсэн асуудлыг хөндсөн билээ. 

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-д суудалтай ч бүлэггүй дарга нарыг таслах эрхгүйгээр УИХ-ын даргын дэргэдэх  зөвлөлд оруулахаар болсныг мэдэгдлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд парламентад бүлэгтэй улс төрийн намуудын төлөөлөл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байна хэмээн заасан байдаг. Энэ дагуу МАН, АН-ын бүлгийн төлөөллүүд тус зөвлөлд байдаг аж. Харин бусад буюу ХҮН нам, Үндэсний Эвсэл, Иргэний Зориг Ногоон Намууд бүлэггүй тул зөвлөлийн гадна үлдээд байсан юм.  

Эх сурвалж:www.polit.mn 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд Словени улстай хамтран ажиллана
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...