Уншиж байна...

Уншиж байна...

"Атар-4" аян эхэлнэ
Эдийн засаг 

"Атар-4" аян эхэлнэ

Oyukhaa Oyukhaa
1 сарын 29, 2025

Б.БОЛОР

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10 мянган тонн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн хүнсний гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, хангамж нийлүүлэлтийн зохиомол хомсдол үүсэх, үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Монополын эсрэг газар даалгав.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалт зарлаж, зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.

Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөжээ.

“Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Туйлдсан “ТЭЦ-3” “крант”-аа хаахад ойрхон болжээ
"Эрдэнэс тавантолгой" ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...