Уншиж байна...

Уншиж байна...

Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа
Мэдээ 

Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Oyukhaa Oyukhaa
8 сарын 1, 2025

Б.БОЛОР

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн сард биржийн арилжаагаар баяжуулсан сул коксжих нүүрсний анхны арилжааг амжилттай зохион байгууллаа. Энэ нь шинэ бүтээгдэхүүн гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 

Нүүрс баяжуулах үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүн болох 12.8 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг нэг тонн тутмыг 95.2 ам.доллароор Монголын хөрөнгийн биржийн нээлттэй арилжаагаар амжилттай арилжжээ. Арилжаанд нийт зургаан оролцогч өрсөлдөж, 8.40 ам.доллароор буюу 9.7 хувиар үнэ өссөн нь зах зээлд шинэ бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ өндөр байгааг илтгэж буй. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, шаардлагад нийцүүлэн олон улсын хэрэглэгчийн чанарын шаардлага хангасан өөрийн брэнд бүтээгдэхүүнийг гаргахаар ажиллаж байна.  

Төрийн ордонд хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг түр хязгаарлалаа
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...