Уншиж байна...

Уншиж байна...

Чингис хааны есөн өрлөг-Аруладын хөлөг БООРЧИ
Сонин содон 

Чингис хааны есөн өрлөг-Аруладын хөлөг БООРЧИ

Oyukhaa Oyukhaa
1 сарын 7, 2021

"www.epress.mn" мэдээллийн сайт нь "МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ТОВЧООР" булангаараа дамжуулан улсынхаа түүхийн талаарх баримтуудыг олон эх үүсвэрээс нэгтгэн , шинэ хэлбэрээр уншигч танд хүргэхээр бэлтгэлээ.

1164 – 1226, 62 нас – Баруун түмний их ноён – 16 настайгаасаа нөхөрлөж ирсэн

Намайг залуу байх цагт 

Найман шаргыг эрэх үед 

Наран ургах хирд 

Надтай уулзсанаас хойш 

Насад үнэнээр зүтгэсэн 

Наху баяны хөвүүн 

Найрт хүлэг Боорчи минь! 

Айл зуур явахад 

Алаг бяруу мэт номхон байвч 

Алалцах дайсантай уулзахад 

Арслан барс мэт догширч 

Аюулт дайсныг дарахын төлөө 

Амь биеэ үл хайрлагч 

Ачит хүлэг Боорчи минь! 

Ханилж явах цагт 

Хар бяруу мэт номхон байвч 

Хатгалдах дайсантай тулах цагт 

Харцага шонхор мэт догширч 

Харийн дайсныг дарахын төлөө 

Халуун амиа үл бодогч 

Хайрт хүлэг Боорчи минь! 

Инээлдэн явах цагт 

Ижил бяруу мэт номхон байвч 

Ирэх дайсан учрахад 

Идэт араатан мэт догширч 

Идэмхий дайсныг дарахын төлөө 

Итгэлт биеэ үл хайрлагч 

Ивээлт нөхөр Боорчи минь! 

Наадан явах цагт 

Намрын унага мэт эелдэг боловч 

Нанчилдах дайсантай учрахад 

Начин шонхор мэт довтолж 

Насан ямагт зүтгэсэн 

Найз хүлэг Боорчи минь! 

Харил буцалгүй явагч 

Хаан эзнээ дагагч 

Хайрт хүлэг Боорчи минь.

В.И.Ленин оффшор бүсэд данстай байжээ
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...