Уншиж байна...

Уншиж байна...

Oффшор бүсийн сонин, хачин
Сонин содон 

Oффшор бүсийн сонин, хачин

Oyukhaa Oyukhaa
1 сарын 10, 2021

Оффшорын эдийн засгийн агуулга нь:

Нэг оронд бизнес эрхлээд
Хоёр дахь улсад компаниа бүртгүүлээд.
Бүртгүүлсэн газартаа ашгаа зөөгөөд, хуулийн дагуу бага татвар төлөх. 

Орос 2019 онд Хятадаас 57 тэрбум ам.долларын бараа экспортолжээ. Харин Голланд /Нидерланд/-аас 44 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. 

Олон улсын валютын сангийн мэдээлж буйгаар Голланд нь оффшорын тэргүүн эгнээний бүс ажээ. ОХУ өнгөрсөн оноос эхлэн Кипр, Голланд улстай өмнө нь хийсэн давхар татварын гэрээгээ өөрчлөх талаар хэлэлцээр хийж эхэлсэн байна. Үүний хариуд Голланд Украинд устгагдсан Тайландын Боинг онгоцны асуудлаар ОХУ-ыг олон улсын шүүхэд өгөөд байгаа аж.

Их Британийн “эзэмшлийн” гэж хэлж болох оффшор бүс 20 орчим байдаг. Хатан хааны бонд нь ядууст зориулсан бичил зээлийн санхүүжилт байжээ. Гэхдээ Их Британийн эзэмшлийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид хамаатай гэнэ. 

Лениний данс – Свердлов санаачилсан – ах нь Америкт банкны эзэн байсан – анкольный буюу нэрийнхээ дагуу шаардсан үйлчлүүлэгчид үйлчилдэг данс нээсэн.

Трамп татварын тайлангаа ил гаргадаггүй – эцгээсээ нэг тэрбум ам.долларыг өвлөж авахдаа – Нью-Йорк мужид 550 сая долларын татвар төлөх байтал – Флорида мужид шилжин бүртгүүлж – 10 дахин бага татвар төлжээ.

ОХУ “хар оффшор”-т дайн зарлажээ. “Цагаан оффшор” нь татварын хэмжээ бага боловч орж ирж байгаа хөрөнгө нь ил тод байх учиртай. Харин “хар” нь ийм байх шаардлагагүй бөгөөд орж ирсэн мөнгийг бэлэн мөнгө болгож гаргаж өгөхдөө 0.5-1 хувийн хураамжтай аж.

Оросууд хөрөнгөө гадагш алдахаас хамгаалж, татварын ачааллыг бууруулах зорилготой гэгдэх хоёр бүс нутагт “засаг захиргааны онцгой бүс”-ийг байгуулжээ. Ингэхдээ онцгой бүс байгуулах тухай 2018 онд хуульчилсан юм байна. Тус онцгой бүс нь Калининград мужийн Октябрьский “арал” болон Алс Дорнодод “Русский” арал аж.

ОХУ-ын интерпол нь 2006 оноос олон улсын “Зарин” системд холбогджээ. Энэ систем нь хууль бусаар хөрөнгө шилжүүлдэг хүмүүсийг эрж хайх дэлхийн хэмжээний мэдээллийн сан бөгөөд хууль зөрчигчдийг баримттайгаар баривчлахад туслах зорилготой юм байна. 



Чингис хааны есөн өрлөг-Аруладын хөлөг БООРЧИ
Уур амьсгалын өөрчлөлт: Далай тэнгисийн амьдралд нөлөөлөх нь
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...