Уншиж байна...

Уншиж байна...

Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт элсчээ
Эдийн засаг 

Ази номхон далайн худалдааны хэлэлцээрт элсчээ

Oyuk Oyuk
1 сарын 24, 2021

Монгол Улсын гадаад харилцааны яамнаас авч хэрэгжүүлсэн томоохон бодлогын хүрээнд гадаад худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдаанд хөнгөлөлт эдлэх том боломжийг нээсэн байна. Тодруулах юм бол Монгол улс нь Аз номхон далайн худалдааны хэлэлцээр буюу AFTA-д элсчээ. 

Монгол Улс АНДХХ-т нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 366 нэр төрлийн барааг багтаасан үндэсний хөнгөлөлтийн жагсаалтаар хэлэлцээрийн оролцогч талуудтай цуврал хэлэлцээ хийж, улмаар нэгдэн орох нөхцлийг 2018 оны есдүгээр сард хангасан юм байна. Улсын Их хурлын 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг баталснаар тус хэлэлцээрийн долоо дахь гишүүн улс болжээ. Тиймээс хэлэлцээрийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхлэх нөхцлийг хангахаар бусад гишүүдтэй ажиллаж буй.

Хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнуудад Монголд үйлдвэрлэсэн 10 мянган төрлийн бараа бүтээгдэхүүнийг 10-100 хувийн татварын хөнгөлөлт эдлэн тухайн улсын зах зээлд нэвтрэх боломжтой юм байна. 

Түүнчлэн Гадаад харилцааны яамнаас дээрх хэлэлцээрээс гадна Европын холбоо, Япон улстай мөн худалдааны хэлэлцээр байгуулж, татварын хөнгөлөлтийг Монголын бүтээгдэхүүнд эдлүүлэх талаар яриа хэлэлцээр хийж байгаагаа дуулгалаа. 

Дашрамд дурдахад, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд болох Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш 1975 онд өөр хоорондоо худалдааны хөнгөлөлт үзүүлэх зорилгоор “Бангкокийн хэлэлцээр”-ийг байгуулсан. Тус хэлэлцээрт БНХАУ 2001 онд нэгдэн орсон бөгөөд оролцогч талууд хэлэлцээрийн цар хүрээг 2005 онд өргөжүүлсэнтэй холбогдуулан “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ)” болгон ёсчилжээ.


Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн барилаа
"Эрдэнэс тавантолгой" ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...