Уншиж байна...

Уншиж байна...

"Эрдэнэс тавантолгой" ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Эдийн засаг 

"Эрдэнэс тавантолгой" ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжлаа

Oyukhaa Oyukhaa
4 сарын 8, 2025

Б.БОЛОР

"Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөдөр /2025.04.08/ Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан таван багц буюу 32 мянган тонн коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. 

Арилжаанд таван оролцогч оролцож 94.3 ам.долларт хэлцэл хийсэн байна. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 128 удаагийн арилжаагаар 2.88 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.5 сая тонн нүүрс борлуулжээ. 

Компани нүүрсний зах зээл уналттай энэ үед борлуулалтын оновчтой бодлого хэрэгжүүлэн, нүүрсний борлуулалтыг тасралтгүй, хэвийн явуулахыг зорж буй хэмээн албаны эх сурвалж хэллээ.  2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн дийлэнх хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлцэл бүрдүүлсэн байна.

"Атар-4" аян эхэлнэ
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...