
Шуурга сөрөн ирсэн гангар хунгууд
Хүчтэй салхи шуургийг сөрөн ирсэн гангар хунгууд Өмнөговь аймгийн Далангийн голын цөөрөмд ирж буугаад амарч байна.
"Гайхамшиг говь" аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр "Даланзадгад хотын төвийн баруун өмнөдөд орших Далангийн цөөрөм нь Монгол орны нүүдлийн шувууд холын орноос төрсөн нутаг руугаа явахдаа дамжин өнгөрдөг, амардаг гол цэгийн нэг билээ. Урд шөнийн салхи шуургыг сөрөн ниссээр ирсэн Гангар хунгууд цөөрмийн усанд буугаад л шууд унтаж амарч байхыг харвал салхи шуургыг сөрөх гэж их хүч гаргасан бизээ" гэлээ.
Алс холоос төрсөн эх нутгаа зорин ирэх нүүдлийн шувуудын хаврын нүүдэл эхэлжээ. 2019 оны 3 сарын 8-нд, 2020 оны 3 сарын 6-нд, 2021 оны 3 сарын 5-нд Далангийн цөөрөмд зусдаг Хондон ангирууд ирж байсан. Одоо Далангийн голын цөөрөмд гангар хун 34, Хондон ангир 14, Бор нугас 3, Цээжмэг гал сүүлт хэмээх шувуу нэг иржээ.
Зургийг Х.Түмэндэлгэр

Уншиж байна...