
Матрёшка
Матрёшка бол дэлхийн ихэнх орныхоны мэддэг цөөхөн хэдэн Орос үгний нэг юм. Хэдий тийм ч үүний талаарх маш олон нууцууд Орос улсад хадгалагдсаар байдаг.
Матрёшка бол үргэлж өнгөлөг даашинз өмсдөг модон хүүхэлдэй. Онгойлгож үзэхэд дотор нь дахиад л нэг хүүхэлдэй байна. Тэрийг нь онгойлгоход дахиад нэг гээд бараг 3-12 ширхэг байдаг. Харин супер матрёшкад 60 ширхэг хүүхэлдэй багтдаг.
Хамгийн анхны Орос матрёшка 19-р зууны сүүлчээр буюу 100 жилийн өмнө хийгдэж байжээ. Одоо үед Оросын охидуудын дунд Матрена юмуу Матрёшка хэмээх нэр маш алдартай. 1900 оны Парисын үзэсгэлэн дээр хамгийн анхны матрёшка хүүхэлдэй тавигдаж байсан бөгөөд үндэсний хамгийн гайхалтай тоглоом хэмээн олны хүндэтгэлийг хүлээж байсан юм.
Матрёшка бараг л хаа сайгүй зарагдаж байдаг. Үнэ нь маш энгийн бөгөөд 5-2500 долларын хооронд хэлбэлздэг. Жуулчид гэрийнхээ нэг хэсэгт жинхэнэ орос гаралын зүйл байлгах маш ихээр худалдан авдаг.
Алдартнууд ч үүнд маш дуртай байдаг. Хэдийгээр энгийн бүтээгдэхүүн мэт боловч хүн бүхэн дуртай байдгийн нэг илрэл бол Michelle Obama хүртэл үүнийг худалдаж авсан
Матрёшкагийн тухай Орост маш олон зүйлс байдаг: Үүний нэрээр нэрлэгдсэн музей байдаг бөгөөд үндэсний баяр ёслолоор үүнийг билэгддэг байна.

Уншиж байна...