Уншиж байна...

Уншиж байна...

Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган маргааш болно
Цаг үе 

Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган маргааш болно

Oyuk Oyuk
8 сарын 23, 2021

Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган маргааш буюу 08 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулагдах гэж байна.

Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, сайн дурын ажил, эрүүл аюулгүй хөгжих, орчныг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон талт арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, сорил, бэрхшээлийн тухай хэрэгжүүлэгч талуудын илтгэл, танилцуулгыг сонсож, залуучууд, олон нийт нээлттэй хэлэлцэх юм. 

Чуулганыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн зөвлөл зохион байгуулж, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан дэмжин оролцож байна.

Залуучууд, олон нийт та бүхнийг 8 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас 17:00 цагийн хооронд зохион байгуулагдах энэхүү цахим чуулганд QR код уншуулан оролцохыг урьж байна. Мөн Хөдөлмар, нийгмийн хамгааллын яам болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн фэйсбүүк хаягаар оролцох боломжтой.

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл удаашралтай байна
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...