
Дизель түлшний зөрүүд 6.5 тэрбум төгрөг олгоно
Т.АНУ
онгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, дизель түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор намрын ургац хураалт, уринш боловсруулахад шаардлагатай 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн түвшинд дүйцүүлэн аж ахуйн нэгжүүдэд олгож үнийн зөрүү болох 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ургац хураалтад оюутнуудыг хамруулах ажлыг зохион байгуулах зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.
ХХААХҮ-ийн З.Мэндсайхан: Ургац хураалтад оюутнуудыг хамруулахаар боллоо
Өнгөрсөн оны хаврын тариалалтын үеэр дизель түлшний үнэ 3380 төгрөг байсан. Харин өнөөдөр 4030 төгрөг болж 650 төгрөгөөр өссөн. Ургац хураалтад 20-25 тонн түлш хэрэгтэй.
Өнөөдрийн Засгийн газар хуралдаанаар намрын ургац хураалт, бэлтгэл ажилд зориулж 10 тонн дизель түлшийг хаврын үнийн түвшинд байлгахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ түлшний зөрүү үнэ болох 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болж байна. Татаас олгохдоо ургац хураалтын гүйцэтгэлээр буюу хүнсний ногоо төмс, улаан буудайн хураалтын балансын дүнгээр олгохоор шийдвэрлэлээ.
Түүнчлэн энэ жилийн ургац хураалтад их, дээд сургуулийн 10-15 мянган оюутныг хамруулахаар боллоо. Ингэхдээ оюутнуудын оролцоогоор сургалтын кредит цагийг тооцуулах системийг боловсруулахаар салбарын сайдтай хамтран Ажлын хэсэг гарган судалгаа хийж байгаа.
Мөн ургац хураалтад ашиглагддаг орон нутгийн зам засварын ажлыг шийдвэрлэх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн. Намрын ургац хураалтад шаардлагатай тоног төхөөрөмж, шатах туслах материал, ургамал хамгааллын бодисыг хил гаалиар саадгүй яаралтай нэвтрүүлэх арга хэмжээг мөн авах болно.
Ирэх жил 368.4 мянган га улаан буудай, 19.7 мянган га төмс, 10.9 мянган га хүнсний ногоо, 51.2 мянга малын тэжээл, 116 мянган га тосны ургамал тариална. Нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийж байна. Ирэх сарын 20-ны байдлаар урьдчилсан баланс гарна.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: АИ-92-ийн үнэ он дуустал тогтвортой байна
Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг ирэх сар хүртэл чөлөөлсөн. Харин энэ тогтоолын хүрээнд багтсан АИ-92 шатахууны татварыг энэ оныг дуустал чөлөөлөхөөр боллоо.
Энэ жил газрын тосны түүхий эдийн үнэ 70-80 хувь хүртэл өссөн. Мөн импортлогч аж ахуй нэгжүүдэд Засгийн газрын баталгаа гаргаж өгөх тогтоол гарсан. Компаниудад эргэлтийн болон урьдчилгаат төлбөрийн хөнгөлөлт үзүүлж АИ-92 шатахууныг 2390 төгрөгөөр борлуулах хэлэлцээр хийсэн. Энэ хэлцлийн үр дүнд он дуустал АИ-92-ын үнэ тогтвортой байх болно.

Уншиж байна...