Уншиж байна...

Уншиж байна...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад, Япон улсад айлчилна
Улс төр 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад, Япон улсад айлчилна

Oyukhaa Oyukhaa
11 сарын 22, 2022

Т.АНУ

онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Япон улсад төрийн айлчлал хийх аж. Түүний урд хөршид хийх айлчлал энэ сарын 27-28-ны өдрүүдэд үргэлжлэх бол Япон улсад энэ сарын 29-нээс ирэх сарын 2-ны өдрүүдэд айлчлахаар төлөвлөжээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар айлчилж буй бол Япон улсын Засгийн газрын урилгаар тус улсад айлчлах юм байна. Энэ үеэрээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм байна. Мөн “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Удахгүй болох айлчлал нь У.Хүрэлсүхийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Хятад улсад хийж буй анхны айлчлал юм. 

Харин Япон Улсад хийх айлчлалын үеэрээ Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Х.Хосода, Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нарыг хүлээн авч уулзах юм байна. Айлчлал Монгол, Японы харилцааг гүнзгийрүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, хагас зуун жилийн хамтын ажиллагааг дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлох чухал ач холбогдолтой хэмээнүеэж буй. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 2010 оноос хойш 12 жилийн дараа болох гэж буйгаараа онцлог ажээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...