Уншиж байна...

Уншиж байна...

Эрх мэдэлд “дулдуйдсан” эрхэм гишүүд эрхэлж, зугаалаад завгүй. Харин...
Улс төр 

Эрх мэдэлд “дулдуйдсан” эрхэм гишүүд эрхэлж, зугаалаад завгүй. Харин...

Oyuk Oyuk
12 сарын 4, 2022

Д.ОЮУНЧИМЭГ

Улс оронд хэлэлцэж, шийдвэрлэх асуудал бишгүй л байна. Харамсалтай нь хууль баталж, бодлого тодорхойлогчид нь ажлаа хийхгүй юм. Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хурал ирц хүрэхгүйгээс болж хуралдаагүй. Газрын тухай хуулийг хэлэлцэхдээ УИХ-ын гишүүд нь хуралдаа ирээгүйгээс хангалтгүй ирцтэй байсан гээд “баалвал” гомдохгүй биз. 

ХУРАЛДАА СУУ ЭРХЭМ ГИШҮҮД ЭЭ

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны ирц муу байгааг шүүмжилж, баталсан хуулиудын хэрэгжилт хангалтгүй байна хэмээв. Тэрбээр "Улс орны нөхцөл байдал хэцүү байна. Гишүүд та биднээс олон зүйл шалтгаална. Үүнийг сэтгэл зүрхээрээ мэдэрч хуралдаа идэвхтэй оролцож, ажиллах хэрэгтэй. Зарим гишүүн асуулт асуугаад гараад явдаг. Сүүлийн хоёр долоо хоногт олон гишүүн гадаад явж, өвчтэй чөлөөтэй байсан. Дээр нь тасалсан шалтгаанаас болоод УИХ-ын чуулганы хуралдаан 30 гаруй минутаар хоцрох, санал хураалт саатах, асуудал хойшлох явдал гарлаа. Маш чухал Газрын тухай хуулийг хэлэлцэх үеэр ирц хангалтгүй байлаа” гэсэн юм. 

элэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр "Сүүлийн үед УИХ-ын чуулганд олонхийн бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс үүдэн байнгын хороод хуралдахгүй байна. Нийгмийн амьдрал ямар байгаа билээ, улс орны байдал ийм хүнд үед яагаад гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй байна вэ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж хэлье. Бүх зүйлд энэ хүн гар дүрж байна. УИХ-ын гишүүдээ чуулганы хуралдаанд нь суулгадаг болъё. Эрх мэдлээр та нар өнөөдөр хахаж байна. Орон нутгийн ажлыг хийлгэ. Архангайн 10 гаруй суманд зудын аюул нүүрлэсэн байна. Иргэд зутарч, даарч байна. Бидэнд хийх ажил их байна. Нүүрсний хулгайн асуудлаа ярья. Засгийн газрын хуралдаан дээр та нар тоо зөрсөн асуудал яриад өнгөрөхгүй шүү” хэмээн ширүүхэн хэлж харагдсан. Чуулганы ирцийг бүрдүүлэх гэж УИХ-ын дарга “аргаа барж” байгааг ч хэлж байна лээ. 

Тэр ч бүү хэл “Хуралдаандаа суу. Гадаадад зугаалахаа больё” хэмээн уриалж улс орны байдал хүндэрлээ. Дизель түлшгүйгээр улс орны ажил зогсож, бүх аж ахуйн нэгжүүд хаалгаа барихад хүрч байна гэдгийг сануулсан юм. 

МАН-ын сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрийг эрх зүйн шийдэл, хууль журам болгон батлах учиртай УИХ-ын чуулганд эрх баригчдын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүйгээс 10 гишүүнтэйгээр хуралдахад хүрч байгааг эрх баригч намын дарга нь анхаарахгүй бол УИХ зохих хэмжээнд ажиллахгүй нь ээ хэмээн зарим гишүүд чуулганы индэрээс хатуухан сануулж харагдав. Арга ч үгүй. 

АШИГ СОНИРХОЛ УУ ЭСВЭЛ...

Газрын тухай хуулийг хэлэлцэх үед ирц хангалттай байсан ч санал хураахад 10 гаруйхан гишүүн чуулганы танхимд үлдсэн байв. Үүнийг ашиг сонирхлын зөрчлөө давж дийлэхгүй гишүүд зугтаачихлаа гэх хардлага ч цахим орчинд өрнөж харагдсан. Иргэдийн амьдрал өдөр өнгөрөх хэрээр хүндэрч байгааг нийгмээрээ л харж байна. 

Тиймээс хэцүү цаг үеийг даван туулах оновчтой бодлого шийдвэр гаргахын тулд энэ цаг үед эрхэм гишүүд нь ядаж хуралдаандаа биечлэн сууж байх ёстой юмсан. 

Амь амиа бодоорой гэдэг шиг асуудалд хандах эрх төрийн түшээдэд баймгүй санагдана. Тэр чуулганы хуралдаанд суухдаа асуудлын голыг олж ярилцаж, хэлэлцээс илүүтэй зүй зохисгүй үгээр биесээ “булж” цэц булаалдана. Хальт ирцээ бүртгүүлчихээд хээвнэг гараад явчихна. Энэ мэтчилэн түмнийг төлөөлж суугаа түшээдэд үүрэг хариуцлага, ёс зүйг ухамсарлах ухаан дутаж байна гэчихвэл буруудахгүй болов уу. 

Нүүрсний хулгай, Хөгжлийн Банк гээд олны анхаарал татсан хууль зөрчсөн, шударга ёс тогтоох шаардлагатай хэргүүдийг шалгаж тогтоохыг иргэд шаардаж байгаа. 

“ЗАСАГ НОЁНГҮЙ” АЙМГИЙГ ЗУД БИШ ЗОВЛОН ДАЙРЧИХ ВИЙ

Нөгөөтэйгүүр томилгоо тойрсон элдэв араншин ч бас мундахгүй юм. Саяхан Ерөнхий сайд Архангай аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байна. 2020 оны Нутгийн өөрийн удирдлагын байгууллага – ИТХ-ын сонгуулиар Архангай аймагт ИТХ-ын 39 мандатаас Ардчилсан нам 20 суудал, МАН 19 суудал авчээ. Ард түмэн Ардчилсан намыг олонх болгосон сонголтыг МАН удаа дараа үгүйсгэн, улс төрийн тоглоом болгож байна гэж үзэх хүмүүс ч бий. Учир нь Архангай аймгийн ИТХ-аас аймгийн Засаг даргад хуулийн заалт, шаардлагыг чанд баримтлан нэр дэвшүүлсэн В.Мөнхбатыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  ямар ч хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр, томилохоос татгалзаж байгаа нь ардчилал ихээхэн гажуудуулж, хуулийн засаглал алдуурсны нэгэн дохио гэдгийг УИХ-ын дэд дарга АН-ын гишүүн С.Одонтуяа хэлж байв. 

этэл өвлийг угтсан нөхцөл байдлаас харахад Архангай аймгийн Цахир, Хангай, Тариат, Их-тамир зэрэг 10 сумдад зудын эрсдэл нүүрлэж байна. Өвөлжилт хүндрэх төлөв бодитоор үүсээд байхад Засаг даргагүй суугаа нь шийдвэргүй байдал үүсгэж, зуд дээр зовлон нэрмэх вий гэх болгоомжлол, айдас нутгийнханд байгааг дуулгая. 

Өвөлжилтийн бэлтгэл базаах хугацаа аль хэдийнэ өнгөрсөн. Гэсэн хэдий ч хожимдсон ч гэлээ “Засаг ноён”-ы бараа харчихвал ирэх жилүүдэд хэрхэх вэ. Аймаг орноо хэрхэн хөгжүүлэх вэ. Зуд турханд өртөх эрсдэлтэй малчиддаа яаж туслах вэ гээд цаг алдалгүй шийдэж шийдвэрлэх бишгүй ажил бий. 

Цаг агаар, байгалийн үзэгдэл МАН эсвэл АН-ын гишүүн байна гэж ялгахгүй. Ялгаварлан гадуурхахгүй. Хатуурхахаа хүрвэл хэн бэ гуай ч хамаарахгүй гэдгийг бас анхааруулчихъя.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад, Япон улсад айлчилна
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...