Уншиж байна...

Уншиж байна...

Ц.Монгол: Хоёр танхимтай парламенттай байсан бол муу хууль гарахгүй байсан
Улс төр 

Ц.Монгол: Хоёр танхимтай парламенттай байсан бол муу хууль гарахгүй байсан

Oyuk Oyuk
12 сарын 14, 2022

Ч.Ариун 

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар хууль, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. 

-Засгийн газар өнөөдөр Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж яаралтай горимоор хэлэлцэхээр тогтлоо. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгаж байгааг та юу гэж үзэж байна? 

-Монгол Улсын иргэн бүрт хууль адил тэгш үйлчлэх ёстой. Гэтэл албан тушаалтанд ногдуулах Эрүүгийн ял шийтгэл маш хөнгөн байхаар УИХ хууль баталж хэрэгжүүлсээр ирсэн. Эрүүгийн хууль аваад үзэж болно. Авлигын гэх хэрэгт бараг ял гэж байхгүй гэхэд хилсдэхгүй. Албан тушаалтан хахууль авч, гэмт хэрэг үйлдчихээд  хэдэн төгрөгөөр торгуулаад салдаг, ял наймаалцах зохицуулалттай. Монголд Авлигачид зоолж байна шүү дээ. Монголдоо сайхан амьдрах нөхцөлгүй болоод байна. Бараг хоёр  хүний нэг нь ядуу боллоо. Ардын хүүхдүүд шоронд, албан тушаалтан наранд, эсвэл гадаадад байх боллоо. Тэгээд иргэд жагсаад, бослого гаргаад ирэхээр “За хуулиа  чангатгалаа” гээд  бага зэрэг өөрчлөлт оруулдаг. Анхнаасаа хоёр  танхимтай парламенттай байсан бол ийм муу, алагчилсан хууль батлахгүй байсан. 

-Тэгэхээр УИХ чанаргүй хууль баталж гаргаад байна гэсэн үг үү?  

-Мэргэжлийн бус, хуулийн суурь мэдлэггүй хүмүүсийн баталсан хуулийг Шүүх хэрэглээд шийдвэр гаргаж, хүнийг шийтгэж байна. Шийдвэр шударга зөв байж чадах уу? 

-Өнөөдөр “Нүүрсний хэрэг” яригдаж байна. Энэ нь хэрэг шийдэхгүй удаадаг шүүхийн буруу юм биш үү? 

-Энэ хэргүүд шүүхэд огт шилжээгүй өдий хүрсэн тул шүүхийг шууд буруутгах боломжгүй. Харин төрийн хууль цаазад дээд хяналт тавих  прокурор, мөрдөн шалгах байгууллагууд, тагнуулын байгууллага яагаад илрүүлээгүй юм бол? Зарим илэрснийг нь яагаад хэрэгсэхгүй болгосон бэ. Энэ мэт олон ээдрээтэй асуултууд гарч ирж байна. Мэдээж нуугдмал, маш сайн зохион байгуулалттай хэрэг. Монгол Улс хяналтын тогтолцоогүй тул ийм том нуугдмал далд гэмт хэрэг хууль тогтоогч зарим этгээд, гүйцэтгэх засаглалын албан тушаалтнууд, Төрийн өмчийн үйлдвэрийн газруудын удирдлага, түүнд хяналт тавьдаг гааль, ХХЕГ  зэрэг хяналт тавьдаг байгууллагын албан тушаалтнууд бүгд хуйвалдаж авлигад өртөж байгаатай холбоотойгоор гарч байна гэж үзэхээр байна. Монгол Улсын хилээр, алт, зэс, нүүрс гээд бүх баялгийн тодорхой хэсэг нь хууль бусаар гадагш гарч байгаа нь нууц биш болсон шүү дээ. Монголд байгаа олборлогч компаниудын гаргаж байгаа баялаг ч бүрэн хяналтгүй гарч байна шүү дээ.

Халдашгүй байдал нэртэй “аврах хантааз”-ыг тайлна
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...