Уншиж байна...

Уншиж байна...

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно гэдэг нь худал мэдээлэл
Нийгэм 

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно гэдэг нь худал мэдээлэл

Oyuk Oyuk
1 сарын 2, 2023

Олон нийтийн сүлжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулж, торгуулаа төлөөгүй тохиолдолд хоёр жил албадан ажил хийлгэх хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн гэх мэдээлэл гарсан. Эл мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-Монгол УИХ-аас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ" хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн 14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих хэсэгт өнөөдрийн байдлаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хүлээлгэх хариуцлагын тогтолцоог чангатгах асуудалд байнга яригдаж байгаа боловч хуульд өөрчлөлт ороогүй байна.

Энэ хуульд зааснаар 3. Жолооч:

3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;

3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно гэв.

Харьяа дүүрэг, хорооноосоо хол байгаа иргэд цэргийн бүртгэлээ цахимаар хийлгэх боломжтой
Даншиг наадмаар 200 аж ахуйн нэгж 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэлээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...