Уншиж байна...

Уншиж байна...

Ерөнхий сайд “ Дэмий шүү, дэлбэлнэ шүү...” гэв
Улс төр 

Ерөнхий сайд “ Дэмий шүү, дэлбэлнэ шүү...” гэв

Oyuk Oyuk
1 сарын 8, 2023

Ч.ГАНГА

Өнгөрч буй долоо хоног элдэв бичлэг сошиалыг шуугиулж,  хүмүүсийн ой тойнд оромгүй  үйл явдлууд болж, төрийн түвшинд огцом мэдэгдэл, баривчилгаа, УБТЗ-ын хурган даргын гэрээс 7.3 тэрбум төгрөг гарч, 48 цаг саатуулагдсан зэрэг мэдээллүүд цацагдлаа. 2023 оны ажлын эхний долоо хоног  ийнхүү дуулиан шуугиантай эхэллээ. “Гараа ямар байна бариа тийм байдаг”  гэгчээр энэ он бүхэлдээ дуулиан шуугиантай өнгөрч мэдэх юм. Учир нь УИХ-ын сонгуулийн өмнөх жил улс төр халуурч, сонгууль утгаараа хийгддэг билээ. 

Зөвлөлдөх санал асуулгаар улс орны тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ  

ИХ-ын чуулганаар 2022 оны сүүлчээр “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Тогтоолын төсөлд улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тусгасан. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг. Тус зөвлөл санал асуулга явуулах сэдвүүдээ боловсруулдаг. Үүний дараа санал авах журмын хүрээнд санал асуулгыг зохион байгуулах юм. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос  “Зөвлөлдөх зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийг цахимаар нээлттэй бүртгүүлэхийг зарласан. 163 хүн нэрээ дэвшүүлснээс 30 орчим нь хуулийн шаардлага хангахгүй тул хасагдаж, 133 нэрсэд нууц санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан  11 хүнийг сонгов. Ирэх  сарын дундуур зөвлөлдөх санал асуулгыг  явуулна. Ингэснээр өнөөгийн нийгмийн бухимдал, гарц шийдэл юу байна вэ гэдгийг иргэдээс сонсох боломжтой гэж эрх баригчид үзэж байгаа юм. 

ИЗНН: Санал асуулгыг “жүжиг” болговол түүнд орж дүр бүтээхгүй  

ЗНН-аас шинэ оныг Төрийн гурван өндөрлөгт  “Өргөн сонордуулах бичиг” барьснаар  эхлүүлсэн. Тэд зөвлөлдөх санал асуулгыг төрөө шинэчлэх ард нийтийн санал асуулга руу чиглүүлэхийг шаардаж байгаа юм. Үүнийгээ “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдахаас өмнө болоод батлагдсаны дараа эрх баригч намын удирдлагын илэрхийлж байгаа байр сууриас харахад нэг зүйл анхаарал татлаа.  Парламентын тогтолцоог сонгодог хэлбэр рүү нь ойртуулах гэдгийг УИХ-ын гишүүдийн суудлын тоог нэмэх, сонгуулийн холимог системийг хэрэглэх гэдэг дээр тэд хатуу тогтсон бололтой. Үүнийгээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуульд нийцүүлж байгаа” гэж тэд олон жил тайлбарлаж ирсэн.Энэ нь Үндсэн хуулийн зүйл заалтын 30-аас илүү хувьд халдахгүй гэсэн үг. 2019 онд яг ийм байр суурь баримталж, “Зөвлөлдөх санал асуулга” гэх халхавчин дор үүнийгээ гүйцэлдүүлсэн.Зөвлөлдөх нэртэй санал асуулгыг ийм хайрцагласан байдлаар явуулбал энэ жүжигт нь ямар нэгэн дүр бүтээх эсвэл оролцсон дүр эсгэх шаардлага алга” гэж тус намын дарга Ц.Ганхуяг тайлбарлав. 

Жирэмсэн эх машин дотор нярайлж, нөхөр нь бичлэг хийв 

ирэмсэн эмэгтэй “Өргөө” амаржих газрын гадаа очиж эмнэлгийн үйлчилгээ ав амжилгүй машин дотроо нярайлж, нөхөр нь бичлэг хийж сошиалд цацсан нь шуугиан тарив. Тус амаржих газраас өмнө нь дөнгөж төрсөн эмэгтэйг ковидын халдвар авсан хэмээн тавчиктай нь гарган өөр эмнэлэг рүү зөөсөн асуудлаар У.Хүрэлсүх Засгийн газраа  огцруулж, улмаар  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаасан түүхтэй. Тэр жишгээр дээрх явдлыг хөөсрүүлэн сэвж, засаг огцруулахыг санаархсан элдэв оролдлогууд ажиглагдаж байлаа. Гэвч олон нийт дээрх үйл явдалд алийн болгон эмч, цагдаа, багш гэх үйлчилгээний ажилчдыг буруутгах вэ. Хувь хүмүүс бэлтгэлээ базааж, хариуцлагатай хандаж, эмчийн хяналтад  эртхэн орж  горимоороо явсан бол ийм зүйл болохгүй гэсэн дүгнэлтийг хийж, дөнгөж төрсөн нярай, эх хоёрыг салхи авахуулчих эрсдлийг үл тооцон машины хаалгыг онгозуулж бичлэг хийж байсан нөхрийг нь шүүмжилж байсан юм. Мөн зарим иргэд эмнэлэгт үзүүлэх, эмчлүүлэхэд харъяалал тогтоох нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байв. 

АН эвлэрлийн хурал Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын зодооноор дуусав 

рдчилсан нам ардчилсан хүчний нам, холбоодыг нэгтгэн хүчирхэг сөрөг хүчин болох, дотоод үл ойлголцол, талцлыг арилгах “Эв нэгдлийн их хурал”-ыг Төрийн ордонд хэдэн өдөр үргэлжлүүлэн  хийсэн. Тус намд МҮАН нэгдэж буйгаа албан ёсоор зарласан. Улс төрийн орчинд ч, нийгмийн зүгээс ч хүчтэй сөрөг хүчнийг хүсэмжилж байгаа нь нууц биш юм. Харамсалтай нь Ардчилсан нам дарга, цэргийн асуудал, тамга, тэмдэгний маргаанаа эцэслэж чадсангүй. Эвлэрлийн их хурал гэгч нь эцэстээ УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Цогтгэрэл нарын Төрийн ордонд хийсэн зодооноор дуусав. 

Гуравдугаар ээлж хоолондоо орж, шинэ сайд нар томилогдлоо 

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  бүрэн эрхийнхээ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайдаар тус тус томилуулах саналаа УИХ-д танилцуулсныг баталлаа. Сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Х.Булгантуяа, Ц.Даваасүрэн нар УИХ-д тангараг өргөв. Шинээр сайд томилсонтой холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нарыг албан тушаалаас нь чөлөөлөв. Засгийн газар анх байгуулагдахад “нэгдүгээр ээлжийнхэн” хэмээн нэрлэгдэж байсан бол, өнгөрсөн зун  ҮХЦ-ээс “давхар дээл”-ний заалтыг хүчингүй болсгосноор бүх сайд дээлээ давхарласан нь “хоёрдугаар ээлж” байлаа. Сая шинэ сайд нарыг томилсноор гурав дахь ээлж ийнхүү “хоолондоо орж” байна. 

Л.Оюун-Эрдэнэ “дэлбэлнэ шүү” гэлээ 

рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарыг томилгоог хэлэлцсэн УИХ-ын чуулганы хуралдаан дээр “...Шүүх удахгүй Эрдэнэтийн 49 хувь луйвар байсан эсэхийг эцэслэн шийднэ. Төрөөс мөнгө аваад  хувьдаа авсан улс төрийн хэсэг бүлэглэл илчлэгдэнэ. Үүн дотор Ерөнхий прокурор, Тагнуулын Ерөнхий газрын дарга байсан нөхдүүд оролцоод явж байсан нь ил болж энэ схем илчлэгдэх байх.Би үүн дээр аль нэг нам гэхгүйгээр огт улс төр хийхгүй явж ирсэн. Учир нь энэ бүхэлдээ Монгол Улсын асуудал. Үүний дараа нүүрс рүү орсон.Нүүрстэй холбоотой онцгой дэглэм тогтоогоод ямар үр дүн гарч байгааг та бүхэн харж байгаа байх. 40 гаруй хоногийн дотор валютын нөөц 2.5-аас  3.3 тэрбум болж өслөө. Нүүрс тээвэр хилийн ам болон хил дээр хэдэн төгрөгөөр зарах уу гэх том асуудал үүснэ. Шулуухан хэлэхэд, нүүрсний дараа төмөр замын компаниудад Засгийн газар онцгой анхаарал хандуулна. Намайг сонсож байгаа тээвэр,боомт, төмөр замын дарга нарт  хандаж хэлэхэд тун удахгүй дараагийн дэлбэрэлт энэ салбарт болж магадгүй шүү. БОАЖЯ-ны газар зардаг дарга нар болгоомжтой байгаарай. Бас дараагийн дэлбэрэлт энэ салбарт болно шүү. Газрын наймааны цаана нь байгаа улстөрчдийн нэрсийг зарлана. ББСБ-тай Монголбанкны газрын дарга нарыг ч зарлана” гэлээ. Ер нь бол авлига авбал дэмий  шүү, хэчнээн  баригдахгүй байлаа ч хяналт, шалгалт оруулж  “дэлбэрлэнэ” шүү гэдгийг тэрбээр энэ үгээрээ анхааруулах шиг боллоо. 

Иргэн Г.Ган-Очирын “баг”-ийг эхнэр нь хуулав  

ргэн Г.Ган-Очир хэмээн эрх баригчдын тухай элдэв баримт, мэдээлэл дэлгэж, жагсаал, цуглаанд  үг хэлж явдаг залууд монголчуудын олонх нь  шударга нэгэн хэмээн  саяхныг хүртэл итгэдэг байв. Танихгүй зарим нь  саяхан түүнийг  “Миний Хаан банкны  дансанд  их наяд төгрөг орсон” хэмээн харийн орноос мэдэгдэл хийснээр мэдэх болсон байх. Гэвч тэр нь худал болохыг Хаан банкнаас няцаасан. Мөн  тэрбээр БШУ-ны сайд  байсан эмэгтэй сэтгүүлчдэд гар, утас таб тараасан гэх мэдээллийг мөн л цацсан, тэр нь нотлогдоогүй.Түүнийг  Францад эмэгтэй хүнд гар хүрч баривчлагдсаных нь дараа эхнэр нь бичлэг хийж “Г.Ган-очир худал ярьдаг, аавыгаа хордож нас барсан, хүүхдээ хордсон, машиных нь дугуй хагарсан нь гадны нөлөө байгаагүй. Намайг байнга зоддог, 10 жил ийм байсан. Миний найз эмэгтэй гэрийг шатаасан гэмт хэрэгтэн” хэмээн зарлав. Ямартай ч ийнхүү баг хууларсанаар  иргэн Г.Ган-Очир хэмээх залуу  олдсон баримт фактыг өөртөө  ашигтайгаар ашиглаж явсан нэгэн болох тухай монголчууд мэдэж авлаа.

Гахай чирж явсан Ш.Сайхансамбуу, Х.Баттулга нар улс төрд ганзага нийлж болохгүй гэж үү?
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...