Уншиж байна...

Уншиж байна...

АРДЫН ЗАЯА ДЭЭШЭЭ, УЛСЫН МИНЬ ӨЛМИЙ БАТ ОРШИГ
Нийгэм 

АРДЫН ЗАЯА ДЭЭШЭЭ, УЛСЫН МИНЬ ӨЛМИЙ БАТ ОРШИГ

Oyuk Oyuk
1 сарын 11, 2023

Үндсэн хуулийн өдөрт      

Ч.ГАНГА 

онголчууд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсанаас хойш 30 жил улиран оджээ. Тэгвэл энэ өдрүүдэд Үндсэн хуулийн төрсөн өдөр тохиож байна. Мөн бүхий л шатанд тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх, зарим нь Тавдугаар Үндсэн хуулийг батлах цаг болсон гэсэн хэлэлцүүлэг өрнөж байна. 

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн оршил буюу эхний санаачилга нь 1988 онд Үндсэн хуулийг шинэчлэн найруулах талаар тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнхийн албан даалгавар гарч хуульч Б.Чимид гуайгаар ахлуулсан Ажлын хэсэг томилогдсоноор эхэлсэн түүхтэй. Удалгүй 1990 он гарч өөрчлөлт, шинэчлэл эхэлснээр социалист систем, социалист байгуулал ганхаж, улмаар  нуран унаснаар Үндсэн хуулийн шинэчлэлийн зам руу эргэлт буцалтгүй орох нөхцөл болжээ. Ийнхүү анхны ардчилсан сонгууль явагдаж, 430 депутатыг сонгож, Ардын Их Хурал, Улсын Бага хурлыг байгуулсан. Улсын Бага Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулан 1991 оны намар АИХ-д өргөн барьж, орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж 1992 оны нэгдүгээр сарын 13-нд эцэслэн баталжээ. 

нөөдрийн өндөрлөгөөс харахад Шинэ Үндсэн хууль баталснаар оносон зүйл олон, мөн алдсан зүйл ч цөөнгүй. Ямартай ч үзэл суртлыг халж, иргэд эрх чөлөөтэй, өмчтэй болж, дэлхийн аль ч улс оронд чөлөөтэй зорчиж, эрдэм мэдлэг сурахад нээлттэй болсон гээд олон шинэ алхмыг хийсэн. Энэ боломжуудыг зөв ашиглах юм бол сурч боловсрох, сайхан амьдрах үүд хаалга иргэн болгоны өмнө нээгдсэн билээ. Мэдээж Үндсэн хуульд алдаа, дутагдал байгааг шүүмжлэх эрх ард түмэнд нээлттэй. Сайжруулах эрх нь  ч мөн ирээдүй хойч үеийнхэнд бий. Гагцхүү монгол орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлыг батлан хамаалж, улс эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөх ёстой гэдгийг 1992 оны шинэ Үндсэн хуулийг баталсан анхны депутатууд захиж сургаж ирсэн байдаг. 

Ахмад депутатуудын дурсамжаас үзвэл, өнөөдөр хотын гудамжинд машин багтахгүй түгжрээд байна гэлцдэг бол 1990 онд Улаанбаатарт хувийн машинтай “Польш” Намжил нарын 2-3-хүн л байсан гэлцдэг. Хөдөөгийн малчид 50-аас дээш толгой малтай байх эрхгүй. Эмч, багш нар мал, хөрөнгөтэй байх хориотой. Ийм л цаг үед шинэ Үндсэн хууль баталж, хувьчлал явуулж, газар өмчлөх эрхтэй болж байсан түүхтэй. 

нөөдөр 1992 оны  шинэ Үндсэн хууль  үүргээ гүйцэтгэж халаагаа өгөх цаг болсон гэлцэж байна. Төрийн тогтолцооны гажуудлаас үүдэн улс орны  хөгжил гацаж, хоёрхон  нам дангаар болон хамтран засаглаж, иргэдийн санал гээгдэж, улсын төсөв үргэлгэн явж ирсэн. Төрд хулгай нүүрлэж, хууль шүүхийн тогтолцоонд авлига нүүрлэж, ард түмний амьдрал сайжрахгүй байна гэлцэж байна. Энэ нь тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуульдаа гар хүрэх үйл явц руу эргэлт буцалтгүй  орж байх шиг. Зөвлөлдөх зөвлөл байгуулагдаж, хэлэлцүүлэг, санал асуулга, Ард түмний хурал тал талд болж байна. Төрийн гурван өндөрлөг хоёр оны заагт сонгодог парламентыг хөгжүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэсэн. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулиа ч аян хамтад нь шинэчилж, хоёр танхимтай, хяналттай, олон намын тогтолцоо, иргэний оролцоог хангах тухай ярьж байна. Үүнийг туйлшруулж Ерөнхийлөгчийн засаглалтай болгоё гэх хүмүүс ч байна. Эцэст нь тэмдэглэхэд цар тахал, түүнээс үүдсэн эдийн засгийн хямрал, дэлхийн геополитикийн өрсөлдөөн тэмцэл дунд Монгол Улс өөрийгөө өгөөш болгочихолгүй, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бат бэх байлгах, шинэ нөхцөл байдал, хөгжлийн төлөв, улс орныхоо цаашдын зам мөрийг тодруулан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад явах уу, эсвэл шинэчлэн батлах уу гэдэг асуудал тулгарсан нь үнэн. Ингэхдээ бүх  ард түмнээсээ асуух ёстой. Бүх ард түмний санал асуулга явуулах учиртай. Монгол түмний заяа дээшээ, улс орны минь өлмий бат оршиг.

Алслагдмал зам, талбай, замын нуухны цэвэрлэгээг бүрэн, чанартай хийхийг үүрэг болгов
Шинэ цэвэрлэх байгууламж ирэх наймдугаар сард ашиглалтад орно
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...