Уншиж байна...

Уншиж байна...

Сангийн сайд Б.Жавхлан: Би судалгааны дүнгээс танилцуулсан
Нийгэм 

Сангийн сайд Б.Жавхлан: Би судалгааны дүнгээс танилцуулсан

Oyuk Oyuk
1 сарын 20, 2023

З.ОЮУ

Сангийн сайд “Хүүхдийн мөнгийг 30 хувь нь хадгаламжиндаа хийж байгаа болохоор боломжтой айл гэж үзнэ” гэж мэдэгдсэн нь олон нийтийн дургүйцлийг ихэд хүргээд буй билээ. Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа. 

-Та яагаад хүүхдийн мөнгөний хуримтлал үүсгэж байгаа иргэдийг дэмжихгүй мэдэгдэл хийсэн бэ?

-Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийгдэж байсан судалгааны дүнгээс танилцуулсан. Түүнээс 30 хувьд нь олгогдохгүй гэсэн үндэслэл биш. Үүнийг заавал тасалж аваад асуудалтай үед яриад иргэдэд бухимдал нэмэх шаардлагагүй. Судалгаанаас харахад 70 хувь нь хүүхдийн мөнгийг орж ирмэгц хэрэгцээндээ хэрэглэдэг. 30 хувь нь цаашид хадгалж, хуримтлуулдаг юм байна гэсэн ойлголтоор хэлсэн. Энэ оноос хүүхдийн мөнгө халамжийн нэг хэлбэр болоод зорилтот бүлэгрүү илүү  чиглэх шаардлагатай болж буй учир энэ нь суурь судалгаа болж байна. 2023 онд нийт хүүхдийн 91  хувьд өгч байна гэдэг нь 70 хувьтай харьцуулбал харьцангуй өндөр юм байна. Өөрөөр хэлбэл өндөр орлоготой 9 хувь хүүхдийн мөнгө авсангүй гээд хэрэгцээн дээр нь орлогын сөрөг дарамт ирэхгүй гэдгийг л хэлэх гэсэн юм.

-Хүүхдийн мөнгөний асуудал цэц дээр унаж магадгүй гэсэн ажиглалт байна. Яагаад гэвэл та бүхэн есөн хувьд өгөхгүй 91 хувьд өгнө гэв. Хүүхдийн мөнгө гэсэн томъёолол явж буй боловч ялгаварласан болоод байна шүү дээ?

-Ковидын үед буюу өрхийн орлого огцом буурсан үед хүүхдийн мөнгө түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Өрхийн орлого дээр бодит дэмжлэг болсон. Халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэх мэт Засгийн газрын хэд хэдэн бодлого байна. Манайх одоогоор 2.2 сая хөдөлмөрийн насны хүн амтай боловч харамсалтай нь 1.2 сая нь идэвхтэй хөдөлмөр эрхэлж байна. Эдгээр бодлогуудтай уялдуулж, мөн ковидын хүнд үе өнгөрсөнтэй холбогдуулан хүүхдийн мөнгийг халамж болгож, халамжийн нэг төрөл болгон хуульчилсан. Эргээд харахад нэр томъёоллын хувьд эргэж бодох зүйл байна. Яг хүүхдийн мөнгө гэдгээрээ зуршчихсан, яригдаад сурчихсан.Одоо халамж болоод зорилтот бүлэг рүү чиглэж буй учир таны хэлсэн нэр томъёоны асуудал байна.  Тиймээс халамжийн хууль руу ороод халамжийн төрөл болсон учир Үндсэн хууль зөрчигдөхгүй. Хүүхдийн мөнгө төсвийн зардлаар хийж байгаа төсвийн хүрээнд буй асуудал.  Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны багцад байдаг халамжийн нэг төрөл учир. Хүн бүр хүртэх ёстой халамж гэж ойлгож болохгүй. Харин энэ 1072 хувьцаа алагчилж үзэж болохгүй. Байгалийн баялгийг жигд хүртээх ёстой бодлогын хүрээнд буй учир нийт иргэдэд өгөх ёстой.

-Иргэдийн дансыг хянаж байна гэдэг яриа иргэдийн дунд үүссэн. Хадгалсан гэдгийг яаж мэдэж байгаа вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаман дээр хийгдсэн банкуудтай хамтран судалгаа хийсэн. Энэ судалгаа өмнө нь хийгдсан судалгаа. 

-МАН хуримтлалтай хүүхэд хөтөлбөрөө хэзээ хэрэгжүүлэх вэ?

-Үүнийг хүүхдийн мөнгөтэй уялдуулан хийх, өрхийн орлого буурсан үед хүчлэх зохимжгүй үе байсан. Цаашид баялгийн сангийн тухай хууль түүн дээр ирээдүйн болон хуримтлалын сангийн хуваарилалт хийгдэнэ. Үүнтэй зэрэгцэн хуримтлалтай хүүхэд хөтөлбөр хэрэгжээд явах юм.

Д.Дэлгэрсайхан: Өөрийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг цахимаар харах боломжтой боллоо
Хогонд дарагдан уйлж буй дэлхийгээр хүүхдүүд цөлжилтийг дүрсэлжээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...