
Сонсголоор гурван асуудал хэлэлцэнэ
З.ОЮУН-ЭРДЭНЭ
УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах зүйлсийг хэллээ.
УИХ-ын түр хорооноос сонсгол зохион байгуулж байгаа. Ирэх долоо хоногийн Даваа гаригт хоёр дахь сонсгол эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ.
Нэгдүгээрт, Хөгжлийн банкинд хяналт шалгалт хийгдэж байсан зүйлс дүгнэлт тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компаниас санхүүжүүлсэн зээл, зээлийн эргэн төлөлтийг, гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Засгийн газрын төсөл хөтөлбөрийг тус тус хэлэлцэх юм. Нийт 100 орчим гэрч дуудагдана.
Мөн 2012-2016 оны хувьд Хөгжлийн банкнаас улсын төсөвд суулгасан 300 гаруй төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тухайн үед сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Х.Баттулга, Б.Намуун, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс шаардлагатай гэвэл дуудагдах юм.

Уншиж байна...