Уншиж байна...

Уншиж байна...

Энэ онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно
Эдийн засаг 

Энэ онд ноолуур бэлтгэлд зориулан 500 тэрбум төгрөгийн зээл олгоно

Oyukhaa Oyukhaa
2 сарын 8, 2023

Д.ОЮУ

Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчдийн түүхий эдийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тэднийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилгоор Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жилүүдэд ноолуурын салбарт хөнгөлөлттэй зээл олгож байна.  

Энэхүү зорилгын хүрээнд 2023 оны ноолуур бэлтгэлд зориулан Олон Улсын Санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага болон арилжааны банкны эх үүсвэрээр 500 хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг үйлдвэрлэгчдэд олгохоор Засгийн газраас шийдвэрлэжээ.

Ноолуур экспортлогч компаниудын гүйцэтгэлийн болон гадаад худалдааны төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах, барьцаа хөрөнгийн хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор экспортын гэрээ болон агуулах дахь түүхий эдийн үлдэгдлийг барьцаалж экспортын зээл авах, экспортын даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг туршин нэвтрүүлэх, мөн үйлдвэрлэгчдэд олгох зээлийн Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хөнгөлөлт 13 нэгж хүртэл хувийг төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх зэргийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийн сайд нар даалгалаа.

Тариалангийн бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоол нэмэлт оруулж, Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг, Зүүнтуруун баг, Давст сумын Хандгайт, Торхилог баг, Зүүнхангай сумын Даланбулаг, Жаргалант баг, Малчин сумын Баянмандал, Баянхайрхан баг, Өндөрхангай сумын Цалуу баг, Сагил сумын нэг, хоёр, гурав, дөрөв, тавдугаар баг, Тариалан сумын Хөхөө, Хархираа, Тарвагатай, Бургастай баг, Түргэн сумын нэг, хоёрдугаар баг, Тэс сумын Нурагт баг, Хяргас сумын Хангай багийг нэмлээ.

Боловсруулаагүй бүх төрлийн арьс, ширийг 2023 оны нэгдүгээр сараас 2024 оныг дуусталх хугацаанд экспортод гаргах юм байна.

Алс Дорнодын маршрут Монголын маршрутаас түрүүлж хэрэгжих магадлал өндөр байна
"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгууллаа
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...