Уншиж байна...

Уншиж байна...

Аврах багийнхан эрдэнэт хүний амийг аварч эхэллээ
Цаг үе 

Аврах багийнхан эрдэнэт хүний амийг аварч эхэллээ

Oyuk Oyuk
2 сарын 8, 2023

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан аврагч, эмч, сувилагчдын баг Газиантэп хотын олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр Улаанбаатарын цагаар 13:50 цагт газардсан бөгөөд тус хотоос 200 км зайд байрлах газар хөдлөлтийн голомт болох Хатая мужид шууд эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож эхэлсэн. 

Өнөөдөр өглөөний мэдээгээр хоёр хүүхэд, нэг том хүнийг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн сайхан мэдээ ирлээ. 

Аврах багийнхан маань ийнхүү байгалийн гамшигт өртсөн маш хүнд бүс нутагт ажиллаж, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд гар бие оролцож эрдэнэт хүний алтан амийг аварч байгаад баяр хүргэе. 

Аврах багийн эрэлхэг залуусдаа амжилт хүсье.

Монгол Улс Турк руу эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээхээр боллоо
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...