
ТУРК УЛСЫН ИРГЭДЭД ГЭР, ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАЛАА
Геодези, Усны барилга байгууламжийн газрын ажилчид “НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ГЭР БҮЛ” хүмүүнлэгийн аянд нэгдэж Турк улсад тохиолдсон байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 2 ширхэг гэр, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивын гэрээ төв талбайд барьж хүлээлгэн өглөө.
Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг энэхүү аянд нэгдэхийг Геодези, Усны барилга байгууламжийн газрын ажилчид уриалж байна.
Бид дэлхий гэх нэг гэртэй, тэнгэр гэх дээвэр дор амьдарч байгаа дэлхийн иргэд билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хандивын Дансны дугаар: 5427126252 Хаан банк /Бид Нэг баг/

Уншиж байна...