Уншиж байна...

Уншиж байна...

Элчин сайд Зафер Атеш Турк улсын хүнд хэцүү үед халуун сэтгэлээр дэмжин туслаж байгаа аяны хамт олон, Монголчуудад талархаж байгаагаа илэрхийллээ
Цаг үе 

Элчин сайд Зафер Атеш Турк улсын хүнд хэцүү үед халуун сэтгэлээр дэмжин туслаж байгаа аяны хамт олон, Монголчуудад талархаж байгаагаа илэрхийллээ

Oyuk Oyuk
2 сарын 14, 2023

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, Гэргий Аяла Атеш, ТИКА-ийн УБ дахь хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр, Туркийн УБ дахь Худалдааны төлөөлөгч Серкан Улуёл, Туркийн Батлан Хамгаалахын Атташе Өзгүр, Туркиш Эйрлайнс компаний төлөөлөгч Мехмет Фатих Айгүнэр болон бусад албаны хүмүүс “НЭГ ДЭЛХИЙ - НЭГ ГЭР БҮЛ” гэр хандивлах аяны мэдээллийн гэрт хүрэлцэн ирж, аяны үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Элчин сайд Зафер Атеш Турк улсын хүнд хэцүү үед халуун сэтгэлээр дэмжин туслаж байгаа аяны хамт олон, Монголчуудад талархаж байгаагаа илэрхийллээ. 

Яг одоогийн байдлаар Туркийн ард иргэдэд хамгийн хэрэгцээтэй байгаа нь 

1. монгол гэр, майхан

2. хөнжил, гудас, мишок, 

3. дулаан хувцас зэрэг хэрэглэлүүд нэн шаардлагатай байгааг онцолсон юм. 

Аяны багтай өдөр бүр албаны мэдээлэл солилцож, үйл ажиллагаа дуустал хамтран ажиллахаар тохиролцлоо.


“НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ГЭР БҮЛ” ГЭР ХАНДИВЛАХ АЯНД НЭГДЛЭЭ
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...