Уншиж байна...

Уншиж байна...

Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” хөтөлбөр нээлтээ хийжээ
Цаг үе 

Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” хөтөлбөр нээлтээ хийжээ

Oyuk Oyuk
3 сарын 22, 2023

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй Солонгосын соёлыг түгээгч залуусын дундах “Мүжигэ” (Солонго) хөтөлбөрийн нэгдүгээр ээлжийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулагдлаа.

“Мүжигэ” хөтөлбөр нь Солонгос соёлд хайртай хүмүүсээс бүрдсэн Солонгосын соёлыг сурталчилах арга хэмжээ юм байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ким Жун Гү “Монгол Улсад анх удаа зохиогдож буй “Мүжигэ” хөтөлбөр нь цаашид Солонгосыг Монголд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Түүнчлэн соёлыг түгээх залуусын идэвхи чармайлт нь үнэ цэнэтэй туршлага хуримтлуулах боломжийг олгоно гэдэгт найдаж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. 

Элчин Сайдын мэндчилгээний дараа “Мүжигэ” хөтөлбөрт оролцож буй залууст батламж гардуулсан байна. Арга хэмжээний дараа соёл түгээгч залуус цаашид үйл ажиллагаа явуулах арга замын талаар санал солилцов. Энэ өдөр батламж гардан авсан залуус энэ оныг дуустал Солонгосын соёлтой холбоотой контент хийх, Элчин сайдын яамны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, Солонгос орныг сурталчилахад гол үүрэг гүйцэтгэх ажээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр боловсон хүчин бэлтгэхэд ЖАЙКА дэмжлэг үзүүлнэ
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...