Уншиж байна...

Уншиж байна...

358 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ
Эдийн засаг 

358 мянган тонн зэсийн баяжмал экспортолжээ

Oyuk Oyuk
4 сарын 6, 2023

Өнгөрсөн сарын 24-30-ны өдрүүдэд нүүрс экспортын 10531 автомашин, 1642 чингэлэг тээвэр, 1232 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1.4 сая.тн нүүрс экспортод гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 346 хувь буюу 3.5 дахин өссөн үзүүлэлт юм. 

Харин 480 автомашин, 252 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 358 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 8.5 хувиар өсжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 447 автомашин, 1285 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 1,276.9 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 107.3 хувиар өссөн байна. Тайлант долоо хоногт 118 мян.тн төмрийн хүдэр, баяжмал хилээр гарсан аж. Төвбанк оны эхний гурван сарын байдлаар 2.24 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд нүүрс 38 хувь, зэсийн баяжмал 25.6 хувь, алт 11.2 хувь, газрын тос 17.7 хувийг эзэлжээ.

Нийслэлчүүд АИ-92-ийн 15 хоногийн нөөцтэй гэв
"Чанарт суурилсан шалгуурыг чухалчилна"
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...