
Экспортод 3.8 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн гаргажээ
Манай улсын гадаад худалдааны энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлийн тайлан гарчээ. Тайлант хугацаанд гадаад худалдааны нийт бараа эргэлт 5703.6 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 2070.9 сая ам.доллараар өсчээ. Экспортод 3.8сая ам.долларын бараа, түүхий эд гарсан бөгөөд нийт нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж буй. Түүнчлэн экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 3331.9 сая ам.долларыг эзэлж байна.
Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортлох аж. Тодруулбал, БНХАУ, Швейцар, БНСУ-д дийлэнх хувийг эзэлж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тэгвэл тайлант хугацаанд импортоор нийт 1939.6 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 248.9 сая ам.доллараар буюу 14.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг орж буй. Тухайлбал, 348.8 сая ам.доллараар машин, тоног төхөөрөмж, 484 сая ам.доллараар эрдэс бүтээгдэхүүн зэргийг импортолсон байна.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 7.7 сая ам.долларын бараа импортлосон байна. Түүнчлэн 23.2 сая ам.долларын барааг хандивлагч болон олон улсын санхүү, эдийн засгийн байгууллагаас зээлээр нийлүүлжээ.

Уншиж байна...