Уншиж байна...

Уншиж байна...

Шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ч үндэсний эрх ашиг чухал
Цаг үе 

Шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ч үндэсний эрх ашиг чухал

Oyukhaa Oyukhaa
6 сарын 27, 2023

Б.Төмөрбат

Эрх баригчид 10 дугаар Богдыг зарлан тодруулахдаа болгоомжтой байж, одоогийн бүрэн эрхийнхээ хугацаанд яаран шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй

Дэлхий дахинд Буддын шашинтай Өмнөд Монгол, Буриад, Халимаг, Тува гээд Монгол үндэстэн дэлхийд олон бий. 10 дугаар Богдоор тодруулахтай холбогдуулан Монгол Улс бурхны шашны томоохон төв юм гэдэг сурталчилгаа, асар том геополитикийн тоглоом болно гэсэн үг. Манай хөршүүд энэ талааронцолж мэдээлсэнгүй ч дотоодоос 10 дугаар Богдыг тодруулахыг эсэргүүцэх нь цөөнгүй байна.

Гуравдагч хөрш АНУ-ын хувьд Далай лам гэдэг Хятадтай тоглох гол хөзрийн нэг болгож, барууны орнууд 10 дугаар Богдын асуудалд анхаарлаа нааш хандуулж, ямар нэгэн байдлаар саналаа илэрхийлж, улс төрийн тоглолтууд ч хийгдэхийг үгүйсгэхгүй.

Түүнчлэн халдварт өвчний улмаас ард иргэдийн амьдрал хүндэрч, дотоодын эдийн засгийн сэргэлт, улс төрийн тогтвортой байдалд нөлөөлөхгүйн тулд энэ цаг үед хоёр хөрш болон гуравдагч хөрш улстай харилцаагаа хэвээр хадгалахын тулд бүхий л бололцоогоо дайчлан хичээх, бодлогын тэнцвэрийг хадгалах хэрэгтэй байна.

Тиймээс Монгол Улс үндсэн хуульдаа шашин шүтэх, эс шүтэх эрхийг тусгасан боловч үндэсний цаад эрх ашигхамгийн эхэнд гэдгийг санаж, гадаад бодлого зангидан авч яваа, улс төрчид, эрх баригчид энэхүү асуудалд маш болгоомжтой, няхуур хандаж, одоогийн бүрэн эрхийнхээ хугацаанд шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй гэж сэтгүүлч миний хувьд бодож байна.  

ШААРДЛАГА
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...