Уншиж байна...

Уншиж байна...

Өвөр Монголын уламжлалт анагаахын эмч нар үзлэг хийлээ
Цаг үе 

Өвөр Монголын уламжлалт анагаахын эмч нар үзлэг хийлээ

Oyukhaa Oyukhaa
9 сарын 4, 2023

Б.БОЛОР

“БНХАУ-ыг танин мэдэх нь” Өвөр Монголын соёлын арга хэмжээний хүрээнд  Улсын хоёрдугаар төв эмнэлэгт  Өвөр монголын уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийсэн байна. Тодруулбал, цус, зүрх судас, арьсны эмч тэргүүтэй нарийн мэргэжлийн  найман эмчийн бүрэлдэхүүнтэй иржээ.

Өвөр Монголын эмч нарын хувьд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог 18 дахь удаагаа манай улсад хийж байгаа. Энэ удаад нийт 300 орчим хүн хамрагдсан байна. Өвөр Монголын Олон улсын Монгол эмнэлгийн хорооны захирал  н.Чинсанаа “Бид өнгөрсөн удаад 33 мянга гаруй өвчтөнийг үзэж оношлон, эмчилсэн байна. Энэ удаад Өвөр Монголын соёлын өдрийн хүрээнд хамтран ажилладаг байгууллагын хувьд үзлэг оношлогоо, зөвлөгөө өгөн ажиллаж байна” гэсэн юм. 

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд мөн ажилласан. Үзлэгт хамрагдсан иргэн Б.Галдан “Нэг үзүүлчих санаатай ирсэн ашгүй Өвөрмонгол эмч нартай таарчихлаа. Бид ямар дуртай цагтаа яваад гадаад эмчид үзүүлчих биш. Бүх л зовиур шаналгаагаа хэлээд сайн үзүүлээд авлаа.” хэмээн сэтгэгдэл өндөр байгаагаа хэллээ. Өвөрмонгол эмч ирснийг дуулаад зориод ирсэн эмчлүүлэгч ч мөн тэнд байлаа. Хэдийгээр хүмүүсийн ачаалал их байсан ч түргэн шуурхай, найрсаг үйлчилсэнд хүмүүүс талархалтай байгаагаа илэрхийлж байсан юм. 

“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд боллоо
“POWER EXPO & FESTIVAL” МОНГОЛЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН АВТОМАШИН МОТОЦИКЛИЙН НААДАМ ИРЭХ САРЫН 9-11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...