
"Луугийн нүд" шоу тоглолтын хаалт энэ амралтын өдрүүдэд болох аж
Дэлхийд гайхагдсан БНХАУ-ын шилдэг циркийн уран бүтээлчид 20 жилийн дараа Монголд тоглож байна. "Луугийн нүд" нэртэй богино хэмжээний шоу тоглолт ирэх амралтын өдрүүдэд "UG arena" цогцолборт хаалтын тоглолтоо хийх юм байна.
Тоглолтод Азийн хамгийн том аварга могой, сургуулилалттай нохой, сармагчин, матрын үзүүлбэр, Хятадын 2000 жилийн түүхтэй акробатын үзүүлбэр, сандал дээрх тэнцвэр, Хятадын үндэсний хэв маягийг агуулсан энэ цаг үеийн хамгийн шилдэг үзүүлбэрийг үзэгчиддээ толилуулж буй ажээ.

Уншиж байна...