Уншиж байна...

Уншиж байна...

"Өглөөний уулзалт" үргэлжилж байна
Улс төр 

"Өглөөний уулзалт" үргэлжилж байна

Buka Buka
12 сарын 11, 2023
✅Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.
✅Нийслэлийн ус, агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, тулгамдаж буй бусад асуудлын эцсийн шийдэл нь орон сууцжуулалт, зургаан дэд төв байгуулах гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар онцлоод энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.
📌Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар: Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хотын өмнөх удирдлагууд ч хийж байсан. Гол нь дэд төвүүд байгуулаагүй. Зөвхөн орон сууцжуулах бүсээ зарлаад иргэдэд зааж өгдөг. Дэд бүтэц, газар чөлөөлөлтийг нь хийж өгөөгүй нь алдаа болсон. Бид үүнийг шийдэхийг зорьж байна. Нийслэлд 6 дэд төв байгуулаад газар чөлөөлөлтийг нь хийж өгнө. Ингээд 24 сарын дотор гэр хорооллын бүсэд 12 мянган айлын орон сууцны хороолол байгуулна.
📌Эхний ээлжид 20 мянган айл өрхийн дулааны хэрэглээг цахилгаан халаагуураар шийдэх, 80 мянган өрхөд угаарын хийгээд давхар шатаах зуухаар хангах, азотын давхар исэл үүсгээд байгаа 40 мянган автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгааг онцлон дурдав.
Агаар болон орчны бохирдлыг бууруулах асуудлаар ерөнхий сайд “Өглөөний уулзалт” хийж байна
"Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол дарга нарын төсөв биш"
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...