Уншиж байна...

Уншиж байна...

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газрын 20 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө
Нийгэм 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа газрын 20 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө

Buka Buka
12 сарын 21, 2023
✅"Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо тангараг өргөж баталгаажуулна гэж заасан байдаг.
✅Энэ хүрээнд Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа байгууллагуудад ажиллах 20 албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
✅БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярмаа нар төрийн албанд томилогдон, ажиллаж ард түмнийхээ төлөө албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ амлан, тангараг өргөж байгаа албан хаагчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ.
Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-7 удаа давтаарай
“Номын сан бидний орчин” PBL төслийг амжилттай хэрэгжүүллээ
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...