Уншиж байна...

Уншиж байна...

Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын форум гурав дахь жилдээ болж байна
Цаг үе 

Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын форум гурав дахь жилдээ болж байна

Buka Buka
4 сарын 11, 2024

Б.ИРЭЭДҮЙ

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үйл ажиллагааны уялдуулах, тэднийг бодлого зохицуулалтаар дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлахаар салбарын форумыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ үеэр үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарт тулгамдаж буй асуудал, сорилт, шийдлийг хамтаараа хэлэлцэн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохоор салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тодруулбал “Үнэт металлын салбар дахь олборлолт ба боловсруулалт”, “Үнэт металлын салбар дахь үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Үнэт металлын салбар дахь арилжаа, хөгжих боломж” сэдвээр ярилцжээ. Маргааш үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон уран дархчуулын уран бүтээлийн үзэсгэлэнг “Мишээл экспо” олон улсын худалдааны танхимд нээх юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал ярихдаа, СЗХ 2020 оноос санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үнэт металл, үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарыг зохицуулж, багагүй ажил хийлээ. Тухайлбал, зохицуулалтын орчныг бүрдүүлэх журмуудыг баталж, оролцогчдоо бүртгэлжүүлсний дүнд одоогоор хуулийн 52 этгээд, 434 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа эрхэлж байна. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбар нь дундын зохицуулалттай тул алсыг харсан, олон улсын жишиг, сайн туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад оролцогч байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, арилжаа эрхлэгчдийн идэвх чухал ач холбогдолтойг онцлов. Тэрбээр, СЗХ салбарынхаа бизнесийн орчныг таатай, өрсөлдөөнийг дэмжиж санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгө оруулагч, мэргэжлийн оролцогч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар салбарын бие даасан хуулийг өргөн барих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэх, цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих, ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллахыг хэлж байлаа.

Дэлхийн банкны аргачлалын дагуу төрийн байгууллагуудтай хамтран салбарын мөнгө угаах, тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдэлийн үнэлгээг хийхэд 2020 онд дундаж, 2022 онд дунджаас бага үнэлгээ гарчээ. Форум зохион байгуулснаар тулгамдсан асуудлаа ярилцаж, хөгжих боломж, олон улсын жишиг, сайн туршлагын талаар санал солилцлоо. 


Д.Амарбаясгалан: Хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...