Уншиж байна...

Уншиж байна...

Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна
Нийгэм 

Монгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна

Buka Buka
5 сарын 2, 2024

Т.АНУ

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улс 39 боомттойгоос 24 нь хэвийн ажиллаж байна. Тодруулбал, агаарын замын 6, ОХУ-тай автозам, төмөр замын 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг юм.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нийт 13 боомт ажиллуулахаар тусгасан бол 2020 онд Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-тай нот бичиг солилцон, нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Үүнд Цагаандэл-Уул-Өлзий авто замын, Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод гэсэн төмөр замын 3 боомтыг ажиллуулахаар тусгаснаар Монгол, Хятадын хилд авто замын 13, төмөр замын 4, нийт 17 боомттой болсноос одоогоор 13 нь хэвийн ажиллаж байна.

Харин Монгол, Оросын хилд авто замын 14, төмөр замын 2, нийт 16 боомттойгоос 10 нь ажиллаж, дэд бүтэц, бүтээн байгуулалт хийгээгүйн улмаас 6 нь хаалттай байгаа. Мөн, агаарын замын 6 боомтоос “Чингис хаан” ОУНБ ажиллаж, Өлгий, Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг агаарын 5 боомт ажиллахгүй байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв. 

САЙД Х.БОЛОРЧУЛУУН БАРУУН-УРТ СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Хогонд дарагдан уйлж буй дэлхийгээр хүүхдүүд цөлжилтийг дүрсэлжээ
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...