Уншиж байна...

Уншиж байна...

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн нээлттэй тендерт зургаан монгол баг шалгарчээ
Нийгэм 

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн нээлттэй тендерт зургаан монгол баг шалгарчээ

Buka Buka
7 сарын 24, 2024

Б.ИРЭЭДҮЙ

"Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад 54 улсын 428 баг бүртгүүлжээ. Харин төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлэхэд 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд шалгарсан 18 улсын 36 багийн бүтээлийг олон нийтэд танилцуулна. 

Хоёрдугаар шатанд Монгол Улсын зургаа, БНХАУ-ын тав, ОХУ-ын тав, Туркын дөрөв, Казахстаны  хоёр, Серби, Сингапур, Индонез, Австрали, Их Британи, Мексик, Бангладеш, Япон, Польш, Болгар, Итали, Бруней, Хорват улсын баг шалгараад байна.

Эдгээр баг нь 775 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ. Олон улсын сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг АНУ-ын Корнелийн их сургуулийн доктор, профессор, Польш, Герман, БНСУ-ын шүүгчид шүүнэ. Шүүгчдийн бүрэлдэхүүн 11 хүнтэй. Шүүгчдийн нэрийг зарлахгүй аж.

Эх сурвалж: www.zms.mn


ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН УЛСЫН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД МАНАЙ УЛСАД СУРАЛЦАЖ ЭХЭЛЛЭЭ
Хогонд дарагдан уйлж буй дэлхийгээр хүүхдүүд цөлжилтийг дүрсэлжээ
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...