Уншиж байна...

Уншиж байна...

“POWER EXPO & FESTIVAL” МОНГОЛЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН АВТОМАШИН МОТОЦИКЛИЙН НААДАМ ИРЭХ САРЫН 9-11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО
Цаг үе 

“POWER EXPO & FESTIVAL” МОНГОЛЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН АВТОМАШИН МОТОЦИКЛИЙН НААДАМ ИРЭХ САРЫН 9-11-НИЙ ӨДРҮҮДЭД БОЛНО

Buka Buka
4 сарын 23, 2025

НЗДТГ болон Монголын мэргэжлийн спорт автомашины холбоо, VIP AUTO CLUB хамтран олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival”-ийг ирэх 5 дугаар сарын 9,10,11-ний өдрүүдэд зохион байгуулна. 

Их хотын залуучуудад шинэ үеийн урбан төрлийн спортуудыг сурталчлан таниулах, хотын соёлыг түгээх, баг тамирчдыг хөгжүүлэх зорилгоор уг фестивалийг 13 жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн фестивальд БНХАУ, ОХУ, АНУ, БНСУ, Япон, Казахстан, Киргизстан улсын дрифтийн болон мотоциклийн дэлхийд алдартай баг тамирчид оролцож, 2025 оны Азийн дрифтийн аваргын цомын эзэн орныг тодруулах юм. Тус фестиваль “Авто худалдааны цогцолбор төв”-ийн Power Land талбайд болно.

Монгол улсад Зам Тээврийн салбар үүсэж хөгжсний 100 жилийн ойн үзүүлэх тоглолтууд болон мөн фестивалийн үеэр энтертайнмэнт хөгжмийн наадам, автомашин, мотоциклийн экспо, болон экстрим тэмцээн, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.


УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АНХНЫ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
Spectr author
Buka
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...