
Ардчилалд бий болж байгаа сөрөг үзэгдлүүдийг зөвлөлдөх санал асуулгаар шийдвэрлэх боломжтой
Б.БОЛОР
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зөвлөлдөх ардчилал сэдэвт эрэдм шинжилгээний хурал боллоо
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон зөвлөлдөх ардчилал сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Аливаа нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг олон нийтийн оролцоотой шийдвэрлэх арга зам олон улсад бий болсон нь зөвлөлдөх ардчилал юм. Энэ талаар Монгол Улс 2015 оноос ярьж эхэлсэн бөгөөд үүгээр дамжуулан 2019, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хийгээд байгаа юм.
Тус эрдэм шинжилгээний хурал зөвлөлдөх ардчилал-иргэний оролцоо, сайн туршлага, Монгол Улсын зөвлөлдөх ардчиллын туршлага, ардчиллыг бэхжүүлж, үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал, шийдэл, өнгөрсөн 10 жилийн туршлага гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцсан байна. Тус хурлыг “Нэг монгол” төрийн бус байгууллагаас санаачилсанагаад Ерөнхийлөгчийн Тамгын газар, Фридрих Эбертийн сан, Стратеги академи хамтран зохион байгуулагчаар оролцсон юм.
Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээнлэгийн захирал Жеймс Фишкин, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, МАН-ын Стратеги академийн захирал Д,Дэмбэрэл нар нээж үг хэллээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, анх 2015 онд зөвлөлдөх ардчиллын зарчмыг хэрэгжүүлсэн өнгөрсөн 10 жилийн үйл явц хийгээд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлж, батлуулсан болон түүнээс хойших өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх хоёр удаагийн зөвлөлдөх санал асуулга зэргийн талаар илтгэлдээ өгүүлсэн юм.
Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээнлэгийн захирал Жеймс Фишкин, дэлхий дахинаа 150 гаруй удаа зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгын туршлагын талаар танилцуулж, улмаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд зөвлөлдөх санал асуулгын зарчмыг баримтлан хэрэгжиж чадсан хэмээн үнэлж байв.
Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд,ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийг сургуулийн захирал Я.Төгөлдөр, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Д.Ундрах, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Б. Нарантулга, Шинжлэх ухааны академийн салбарын эрхлэгч О.Хатанболд нарын эрдэмтэн судлаачдаас гадна Харвардын Их сургуулийн Кеннедигийн нэрэмжит сургуулийн судлаач Димитри Курант, Япон Улсын Кэйо их сургуулийн хундэт профессор Ясунори Соне, БНСУ-ын Hankook судалгааний нийгэмлэгийн газрын дарга Ким Чун Сук, Дублин хотын их сургуулийн профессор Жейн Суйтер нарын хүмүүс зөвлөлдөх ардчиллын арга загвар, ардчиллын ирээдүйн сорилт болон өөрийн оронд хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцсан юм.
Мөн УИХ-ын дарга асан Д. Лүндээжанцан, Улсын бага хурлын гишүүд болох иргэн Д.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн нар оролцож, зөвлөлдөх ардчиллын өнгөрсөн 10 жилийн дүгнэлтийн талаарх салбар хуралдаанд оролцож байр сууриа илэрхийллээ.
Жэймс Фишкин Стэнфордын их сургуулийн зөвлөлдөх ардчилалын хүрээлэнгийн захирал "Зөвлөлдөх ардчилалын талаар нэг жишээ хэлье. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд бөгөөд энэ нь батлагдсан болон няцаагдсан саналуудаас үл хамааран өндөр үр дүнтэй, амжилттай хэрэгжсэн. Тайланд дурдсанаар, уг өөрчлөлт нь төрийн байгууллагуудын хоорондын хяналт, тэнцлийг нэмэгдүүлж, өмнө нь хангалттай эрх мэдэлгүй байсан Ерөнхий сайдад илүү их бүрэн эрх олгосон. Мөн шүүхийн салбарт тодорхой, оновчтой сайжруулалтууд хийгдсэн нь ч томоохон амжилт болсон" гэсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр мэдээллийг хязгаарлах, санаатай гуйвуулах, олон нийтийн санаа бодлыг зориуд төөрөгдүүлэх явдал нь хэвийн үзэгдэл мэт болсон өнөө үед зөвлөлдөх ардчилалын зарчмаар зарим томоохон асуудлуудаа шийдвэрлэх нь чухал гэж эрдэм шинжилгээний хуралд оролцогчид үзэж байна.
Ардчилалд бий болж байгаа сөрөг үзэгдлүүдийг зөвлөлдөх ардчилалын замаар шийдвэрлэх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд нийт ард иргэдийн саналыг нэг бүрчлэн авах боломжгүй. Тиймээс мэдээллээр хангаж, дараа нь төлөөллийн зарчмаар асуух үйл явц нь зөвлөлдөх санал асуулгын гол зарчим гэлээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд БНСУ, АНУ болон европын улс орнуудаас эрдэмтэн судлаачид ирж зөвлөлдөх ардчилалын талаарх санал дүнэлтээ танилцууллаа. Тухайлбал, дэлхий дахинаа 150 гаруй удаа зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөлдөх санал асуулгын аргачлалд төвлөрдөг Стэнфордын их сургуулийн профессор Жэймс Фишкин ирж өөрийн туршлагаасаа хуваалцлаа. Түүний хэвлүүлсэн Зөвлөлдөх ардчилал, ардчилалын гажуудлыг засаж чадах уу номыг УИХ-ын дарга асан Занданшатар орчуулан уншигчдын гар дээр тавихад бэлэн болжээ.

Уншиж байна...
