Уншиж байна...

Уншиж байна...

Үндсэн хуулиа шинэчлэн баталж, үндэсний үзлээ сэргээсэн түүх
Нийгэм 

Үндсэн хуулиа шинэчлэн баталж, үндэсний үзлээ сэргээсэн түүх

Oyuk Oyuk
1 сарын 12, 2023

Үргэлжлэл өмнөх хэсгийг дараах холбоосоор орж уншина уу. https://epress.mn/index.php/tsast/1367

Үндсэн хуулийн өдөрт

Ч.АРИУН 

Ийнхүү анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон 430 депутат 1992 оны нэгдүгээр сарын 13-нд  ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.  

1990.1.13-нд Монгол Улс хэмээх нэрээ гурван удаа өлгийдөж авчээ

инэ Үндсэн хуулийг хэлэлцэх үйл явц өдгөө түүх болон үлдсэн байна. Хамгийн гол нь монголчууд Үндсэн хуультай болох гэсэн хүсэл мөрөөдөл нь 430 депутатыг зангидаж байсан болов уу гэж тэр үеийн депутатууд одоо ч дурсдаг. Мэдээж  бэрхшээлтэй зүйл  бишгүй тохиосон байж таарна. Тухайлбал, 430 депутатын ихэнх нь гадаад хэл мэдэхгүй, орос хэл гадарладаг нь орос хэлээр гарсан материал судалж, англи хэлтэй хүн цөөхөн байсан гэдгийг Төмөр замаас сонгогдсон депутат Р.Раш дурссан нь бий. Сүхбаатар аймгаас сонгогдсон депутат Д.Моондой “Нэг асуудлыг л гэхэд бид 3-4 хоног хэлэлцэж байлаа. Улсын нэр гэхэд л БНМАУ, БНМУ, Монгол Улс гэсэн гурван нэр хэлэлцсэн. Нэрээ өөрчлөхөөр НҮБ-д дахиж гишүүнээр элсэх асуудал гарна гэсэн сурталчилгаа маргаан, ийм ойлголт гарч байсан. Хүмүүс үүнээс маш их болгоомжилж байсан. Эцэст нь Монгол Улс гэж нэрлэхээр тогтсон. Зарим депутат болгоомжилсон, яагаад гэвэл нэрийн асуудал тусгаар тогтнолтой холбоотой учраас. АИХ-ын зарим зохиолч депутат улсын нэрийг сольж болохгүй, магадгүй 30 юм уу, 60 жилийн дараа өөрчилж болох юм, тэр үед Монгол Улс гэсэн нэрээ авч болох юм гэсэн санал гаргаж байсан нь чуулганы тэмдэглэлд бий. Гэхдээ депутатуудад нэг бодол байсан нь олдсон нэн тааламжтай боломжийн цагийг ашиглан улсынхаа нэрийг өөрчилж чадахгүйгээр дараачийн үед орхих боломжгүй. Дараа ямар үе ирэхийг таашгүй гэж үзсэн.

нгээд улсын нэрийг сольж байгаа нь шинээр нэр өгч буй үйл явдал биш, Бүгд Найрамдах, ...Ард гэсэн үгсийг авах хэрэгтэй гэсэн. Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн болон судлаачид ирж саналаа хэлсэн. Бүгд Найрамдах болон Ард гэдэг үг нь чимэг, зүүвэр нэр юм, Монгол гэдгийг тодотгосноос өөр утгагүй. Ард гэдэг үгийг авснаар ард түмэндээ дургүй болж байгаа юм биш гэдгийг Улсын Бага хурлын гишүүн, нэрт эрдэмтэн, зохиолч Д.Маам агсан хэлж байв. Бүгд найрамдах Монгол Ард Улсыг хүлээн зөвшөөрсөн 1945 оны гурван улсын “Ялтын гэрээ” нууц байсаар 1990 оноос хойш ил болсон. Түүнийг үзэхэд Бүгд Найрамдах улсыг зөвшөөрлөө” гэсэн үг байгаагүй. Иймд уг баримтыг үндэслэж, хоёрдугаарт НҮБ-д дахин элсэх нөхцөл байдал үүсэх эсэхийг судлахад 1961 онд Монгол Улсыг элсэхэд дипломат ажлаар явж байсан ахмад дипломатч Б.Дашцэрэн АИХ дээр ирж түүхэн процессыг ярьж өгсөн.

НҮБ-д элссэний дараа НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт Монголын төлөөлөгчдийг дуудаж нэрийг хэрхэн бичих вэ, түүнийгээ бичиж өг гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бичиг баримтад яаж нэрлэж, бичихийг лавлаж тодруулжээ. Түүн дээр дипломатч Б.Дашцэрэн латинаар Монгол Улс(Mongolia) гэж бичиж өгсөн байдаг. Ингээд 1961 оноос хойш гарсан НҮБ-ын бүх бичиг баримтыг үз гэсэн. Түүн дээр БНМАУ гэж бус Монгол Улс(Mongolia) гэж байгаа баримт гарч ирсэн. Бид л БНМАУ гэж өөрсдөө нэрлээд байснаас НҮБ-д Монгол Улс гэсэн нэрээрээ бүртгүүлсэн байсан юм билээ.

Ингэж монголчууд Монгол Улс гэдэг нэрээ гурав дахь удаагаа авсан. Анх Эзэн Чингис хаан энэ нэрийг өгсөн, дараа нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнаар Богд хаант Монгол Улс гэж нэрлэсэн байдаг. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах гэдэг үгээс салж их хааныхаа өгсөн нэрийг тэр хэвээр сэргээж Монгол Улс гэдэг нэрээ дахин өлгийдөж авсан” хэмээн дурсаж байна.

“Их засаг”, “Эх хууль”, “Халх журам” гэж нэрлэхээр маргаж, Үндсэн хууль гэдэг нэрийг тогтжээ 

1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан АИХ олон асуудлыг шийдсэнээс төрийн сүлд, түүн доторх морийг багагүй маргаж байж хийсвэр сэтгэлгээний дүрслэл бүхий хийморийн морь байхаар шийдсэн байна. Гэхдээ 1962 оны үед Ц.Ойдов хэмээх зураач хийморийн морины дүрсийг “Цог” сэтгүүлд гаргаж байсныг авчээ. Тухайн үед 1960 оны Төрийн сүлдийг зурсан Ардын зураач Н.Цүлтэм гуай АИХ дээр өөрөө ирж “Энэ сүлд бол миний уран бүтээл гэхээс илүү социализм, коммунизмыг илэрхийлсэн захиалгатай бүтээл, иймд өөрчлөх ёстой” гэжээ. Дараагийн том асуудал нь төрийн тамга байв. Эзэн Чингис хааны үед төрийн тамга гэж байсан нь Ардын хувьсгалын дараа үеийг хүртэл байсан ч хэлмэгдүүлэлтийн үе эхлэхэд шашны холбогдолтой бүх зүйлийг устгахад гээгдсэн байна. Иймд Монгол төрийн тэргүүний атгах төрийн тамгаа уламжлалын дагуу дээрээ арслан барсын дүрстэй байхаар шийджээ.

өн монголчуудын үндэсний хэв маяг, ухамсар сэргэснийг тэмлэглэж төрийн их цагаан сүлдээ сэргээн авсан. Төрийн далбаагаа алтан соёмботой байхаар шийдэхдээ, 1960-аад оноос оруулсан таван хошууны дүрсийг хасчээ. Харин Үндсэн хуулиа энэ нэрээр явах уу, “Их засаг” гэж нэрлэх үү, “Их цааз” гэх үү, “Эх хууль” гэх үү, “Халх журам” гэмээр юм уу гэж маргаж мэтгэлцсээр ард түмний сэтгэлд хоногшсон, мэддэг томъёоллоор нь Үндсэн хууль гэж нэрлэсэн түүхтэй. 

Үндсэн хуулиа шинэчлэн баталж, үндэсний үзлээ сэргээсэн түүх
Шинэ цэвэрлэх байгууламж ирэх наймдугаар сард ашиглалтад орно
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...