
www.Ehalamj.mn, www.Emongolia.mn-ээс хүүхдийн мөнгө авах эсэхээ шалгаарай
З.ОЮУ
Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор төлөвлөсөн. Үүний тулд та хүүхдийн мөнгөө авах боломжтой талаар зарим хүний гар утсанд мэссэж ирсэн аж. Тиймээс утсанд нь мэссэж ирээгүй бол авахгүй гэсэн мэдээлэл цахим орчинд гарч буй. Харин авах магадлалтай ч мэссэж ирээгүй бол яах вэ гэх асуулт манай редакцид ирсэн тул Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Г.Болортунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан иргэдийн утсанд мессеж ирсэн. Тэгвэл мессеж ирээгүй хүмүүс хэрхэн шалгах вэ?
-Нийт нэг сая 139 мянган хүүхэд буюу 91 хувьд нь хүүхдийн тэтгэмжийг олгохоор болсон. Олгохдоо хүүхдийн мөнгө буух үе буюу энэ сарын 20-оос эхлэн хүмүүсийн гар утсанд мессеж ирүүлж байгаа. Мессеж ирээгүй хүмүүс тогтмол бүртгэлтэй дугааргүй байж болно. Мөн хүүхдийн тэтгэмжээс хасагдсан есөн хувьд багтсан байх магадлалтай. Тиймээс www.Ehalamj.mn, www.Emongolia.mn рүү нэвтрэн шалгах боломжтой.
-Хэрэв ухаалаг утас ашигладаггүй бол яаж шалгаж болох вэ?
-Ийм нөхцөлд харъяа хороонд очиж нийгмийн ажилтандаа хандан шалгуулна.

Уншиж байна...